x

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд өсөж байна

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Нийгмийн сэтгэл зүй, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааны үр дүнг танилцуулах уулзалт-хэлэлцүүлэг өчигдөр боллоо. 

Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ уулзалт-хэлэлцүүлгээр асуудлыг ярилцаад өнгөрөх биш үр дүнд суурилсан, шийдэл бүхий ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхэд ач холбогдол өгөх нь зүйтэйг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дурдаад, сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн эмгэгүүд хамгийн түгээмэл хэлбэрүүдэд тооцогдож байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн 18.5 хувийг сэтгэл түгшилт, 17.1 хувь нь органик бус нойргүйдэл, 16.2 хувь нь архаг ядаргаа, 17.7 хувь нь биеийн хэлбэрийн эмгэг, 6.2 хувь нь архинд донтох, 6 хувь сэтгэл гутрах эмгэг эзэлж байна гэв.

Тэрбээр, Монгол Улсын 2024 оны эрүүл мэндийн статистикийн мэдээгээр амиа хорлолтоос шалтгаалсан нас баралтын түвшин 100 мянган хүн амд 15.3 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 0.5 хувиар, өмнөх оноос 0.6 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт нас баралтад эзлэх амиа хорлогчдын насны бүлэгт эзлэх хувь 15-19 насныхны 23.4 хувь буюу 4 хүн тутмын 1, 20-24 насны залуучуудын 27.4 хувь буюу мөн 4 хүн тутмын 1 нь амиа хорложээ. Өөрөөр хэлбэл, нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь өсвөр насны хүүхдүүд, залуучууд байгааг онцоллоо.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн тэргүүн, доктор Халид Шарифи судалгааны дүнгээр залуучуудын дунд сэтгэл хямралд өртөх, амиа хорлох үзэгдэл өндөр байгаа нь бид энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатайг илтгэж байгааг тодотгосон. Өсвөр насны хүүхдүүд амиа хорлох талаар бодож байсан, гэр бүлийн гишүүдийн дарамт, хүчирхийлэлд өртдөг зэрэг асуудлаас улбаалан сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах механизмыг боловсруулж ажиллах нь чухал. Үндэсний хэмжээнд энэ асуудлыг анхаарах шаардлагатай гэв.

Үүний дараа судлаач Ө.Эрдэнэчимэг хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Ууганцэцэг Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл байдлын дүн шинжилгээний талаар танилцуулсан бол тус төвийн дэд захирал Н.Алтанзул амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар оролцогчдод мэдээлэл хүргэсэн юм.

Хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэн цаашид анхаараа асуудлын хүрээнд санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, бид өсвөр насныханд амиа хорлох сэдлийг төрүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт үүнд нөлөөлж байна хэмээгээд, хүүхэд өөрийгөө илэрхийлэх, хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Сэтгэл зүйн асуудлуудад онцгой анхааран ажиллах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны орон тоог тогтоосон. Салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах нь зүйтэй хэмээв.

Хүчирхийллийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдэж, тодорхой ахиц гарсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хохирогч хамгааллын тогтолцоо үр дүнтэй ажиллахгүй байна. Санхүүжилт дутмаг байгаагаас үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагууд цөөрч, хамгаалах байр хаагдах эрсдэл үүсээд байгааг мөн дурдсан юм.

Гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, сэтгэл зүйн эмзэг байдал зэрэгтэй холбоотой 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг судалгаа харуулжээ. 

Цаашид хүүхэд, өсвөр үе, ахмадуудынхаа эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах, амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх, дэмжлэгт орчныг бүрдүүлэх, алсын хараатай, нотолгоонд суурилсан, цогц арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд  салбар дундын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах талаар хэлэлцүүлгийн үеэр хөндөж, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Evanise Francisco (91.228.216.121)
    HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
    2025 оны 10 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 7 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 9 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 10 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 12 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 16 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 18 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 19 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 42 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 50 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 51 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 54 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 56 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 3 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 2 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 3 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 5 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 3 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 4 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 5 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 7 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top