x

Н.Хишигт: 1945 оны Ард нийтийн санал хураалт нь “бүх нийтийн” байх зарчмыг хэрэгжүүлсэн түүхэн үйл явдал

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран “Тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал хураалт-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр зохион байгуулж байна.

Тус хурлыг БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаарх бүх ард түмний санал хураалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй юм. Хурлын зорилго нь БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаарх бүх ард түмний санал асуулга болон тус улсын тусгаар тогтнолын түүхийн судалгааг шинэ шатанд гаргаж, энэ чиглэлээр судалгаа явуулдаг дотоод, гадаадын эрдэмтэд болон эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байна. Түүнчлэн БНМАУ-ын тусгаар тогтнолын түүхийг ард иргэд, залуучуудад тусгаар тогтнолын үнэ цэнийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.

Хурлын үеэр 1945 оны Ард нийтийн санал хураалт нь төлөөллийн ардчиллын зарчмыг тууштай баримталж, сонгуулийн “бүх нийтийн” байх зарчмыг хэрэгжүүлснээрээ ихээхэн үнэ цэнтэй гэдгийг Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор Н.Хишигт тодотгов. Тэрбээр илтгэлдээ, “1945 оны 9 дүгээр сарын  21-нд болсон Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 76-р хурлаас “БНМАУ-ын тусгаар тогтнолын талаарх асуудлаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай” тогтоолыг гаргасан. Бэлтгэл ажлыг 10 дугаар сарын 10-наас хангаж, 10 дугаар сарын 20-ны өдөр тус улсын бүх дэвсгэр нутаг дээр санал гаргуулах ажлыг нэгэн зэргээр явуулах, ухаан солиотой болон шүүхээр эрхээ хасуулснаас бусад 18 нас хүрсэн бүх иргэнийг оролцуулах, нэрсийн жагсаалтыг нутаг дэвсгэрийн зарчмаар үйлдэх, уг ажлыг бүрэн сайн дурын үндсэн дээр гүйцэтгэх, ард иргэдийг ямар нэгэн журмаар хавчиж шахсан явдлыг Үндсэн хуулийг зөрчсөнд тооцож, хуулийн ёсоор хатуу шийтгэл хүлээлгэх”-ээр заасан. 1945 оны 10 дугаар сарын 18-нд аймаг хотын Үндсэн нэрсийн жагсаал гарч, 20-ныг хүртэл зам, зангилаагаар дайран явагдсыг нэмэн бүртгэснээр 494.960 хүн санал хураалтад оролцох дүн гарсан. Ард олныг мэдээллээр хангах үүргийг Улсын радио хороо, төв, орон нутгийн сонинууд хүлээж, нийтлэлийн бодлого, үйл ажиллагааг санал хураалтын зорилго, ач холбогдлыг таниулах, бэлтгэл ажил, ард олны санал, дэмжлэг тусламжийг мэдээлэхэд бүрэн чиглүүлжээ. БНМАУ-д санал хураахад оролцвоос зохих 494.960 хүнээс 487.409 нь оролцож, Улсынхаа тусгаар тогтнолыг 100 хувь баталсан. Энэхүү санал хураалт нь Монголын төр тогтвортой, хүчтэй байх уг үндэс нь иргэдийн идэвх оролцоо, дэмжлэг, үндэсний эв нэгдэл байдаг түүхэн сургамжийг өгсөн” хэмээн дурдлаа.

Шихихутуг их сургуулийн доктор Д.Лүндээжанцан илтгэлдээ, “Бүрэн эрхт байдал” гэсэн ойлголт “Тусгаар тогтнол” гэдэг ойлголттой салшгүй холбоотой. Эдгээр нь хоорондоо зүй тогтолт шүтэлцээтэй. Бүрэн эрхт байдал нь төрийн дээд эрх мэдлийн чадамжийн шинжийг илүү илэрхийлсэн байдаг. Тусгаар тогтнол нь улс орны эдийн засаг, улс төр, соёлын талаарх хөгжлийн бие даасан байдал, түүний түвшинг илэрхийлнэ. Бүрэн эрхт байдал нь тусгаар тогтгосон байх шинжийг өөртөө агуулдаг учраас эрх зүйн хувьд илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Тусгаар тогтнол ба бүрэн эрхт байдлын харьцааг зохистой уялдуулж, тогтоосноор улс орны үндэсний аюулгүй байдлыг найдвартай хамгаалах нөхцөл бүрдэнэ. “Бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол” нь “төр” гэдэг субьектын үндсэн шалгуур шинжийн нэг юм хэмээн тодотгов.

Монгол Улс, ОХУ, Япон улсын эрдэмтэн судлаачид оролцож, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр Холбоотон гүрнүүдийн удирдагчдаас БНМАУ-ын тусгаар тогтнолын талаар баримталж байсан бодлого, үр дүн, шийдэл, БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаарх бүх ард түмний санал хураалтын явц, үр дүн, түүхэн ач холбогдол, бүх ард түмний санал асуулгын талаарх ЗХУ болон ДИУ-ын Засгийн газрын байр суурь, санал асуулгын түүхэнд холбогдох шинэ мэдээ баримт зэрэг асуудлаар 12 илтгэлийг хэлэлцэж байна.

Мөн хурлын үеэр “Чингис хаан” үндэсний музейд тусгаар тогтнолын санал асуулгад холбогдох архивын шинэ сонирхолтой баримт, гэрэл зураг, эд өлгийн зүйлийг дэлгэн харуулсан үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний төв архиваас дэлгэн үзүүлж байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 37 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 39 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 40 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 42 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 46 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 48 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 8 цаг 50 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 13 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 21 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 22 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 24 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 27 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 32 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 33 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 35 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 34 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 35 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 35 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 37 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top