x

Дамбадаржаад шинэ орон сууцны хороолол сүндэрлэнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 26 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 81.1 хувьтай байна. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар танилцуулав.

Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувьтай үргэлжилж байна

"Сэлбэ 20 минутын хот"-ын дэд бүтцийн бүтээн байгуулалт дууссан бөгөөд орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил үргэлжилж байна. Тодруулбал, багц нэгийн 1786 айлын 20 блок орон сууцны барилгын суурь цутгалтын ажил 47.3 хувь, багц хоёрын 2028 айлын 26 блокийн суурь цутгалтын ажил 68 хувьтай тус тус үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.

  Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна

Баянхошуу дэд төв СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны 162 га талбайд хэрэгжиж буй. Уг дэд төвд 30 мянган орчим хүн ам амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд 6463 айлын орон сууц барих юм. Өнөөдрийн байдлаар Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тус дэд өнөөдрийн байдлаар 20 айлын үйлчилгээтэй орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, бизнес инкубатор төв, 50 айлын орон сууц, 35/10кВ дэл станц зэргийг ашиглалтад оруулаад байна. Мөн үерийн хамгаалалтын далан, тохижилтын ажлууд дууссан. Тус дэд төвд 2.4 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд 91 хувьтай үргэлжилж байна.

650 суудалтай спорт цогцолбор 85 хувь
Гал унтраах аврах ангийн барилга угсралт 59 хувь
240 ортой хүүхдийн цэцэрлэг 42 хувь
Олон нийтийн хөгжлийн төвийн барилга угсралт 38 хувьтай үргэлжилж байна.

Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина

Дамбадаржаа дэд төвийг СБД-ийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй. Тус дэд төвд 1973 айлын орон сууц барина. Өнөөдрийн байдлаар тус дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 72 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, 63 МВт хүчин чадалтай дулааны станцын ажил 39 хувь, мэдээлэл холбооны барилга угсралт 90 хувь, 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралт 95 хувьтай үргэлжилж байна.

Хөрсний ус зайлуулах ажил 80 хувь
Цэвэр усны 2.3 км шугам татах ажил 98 хувь
Ариутгах татуургын шугам татах ажил 98 хувь
2.8 км авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна.

Толгойт дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 59 хувьтай үргэлжилж байна

Толгойт дэд төвийг СХД-ийн 1, 2, 20, 22 дугаар хороонд хэрэгжүүлж байгаа бөгөөд 133.3 га талбайд бүтээн байгуулалт хийх юм. Тус дэд төвийг 21.105 хүн амтай байхаар төлөвлөж, 5276 айлын орон сууц барина. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн бүтээн байгуулалт 59 хувьтай үргэлжилж байна. Тус дэд төвийн сургалтын төвийг ашиглалтад оруулаад байгаа бол 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 61 хувь, тохижилтын ажил 15 хувьтай үргэлжилж байна.

  • 6.5 км авто замын ажил 20 хувь
  • 6.8 км дулааны шугам татах ажил 27 хувь
  • 8.9 км цэвэр усны шугам татах ажил 58 хувь
  • 10.8 км ариутгах татуургын шугам татах ажил 16 хувь
  • 5.9 км үерийн хамгаалалтын суваг барих ажил 98 хувьтай үргэлжилж байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 37 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 39 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 40 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 42 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 46 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 48 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 8 цаг 50 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 12 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 20 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 21 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 24 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 26 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 32 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 33 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 35 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 33 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 34 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 35 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 37 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top