x

Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн шинэчлэлийн талаар хэлэлцлээ

“Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчны тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркад өнөөдөр зохион байгууллаа.

Тус хурал Монгол Улсад шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөгжлийн бодлогын чиглэлийг тодорхойлох зорилготой. Мөн хууль, эрх зүйн шинэчилсэн найруулгын төслийг одоогоор Эдийн засаг, хөгжлийн яаманд боловсруулж байгаа бөгөөд намрын чуулганы үеэр УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Паркийн тухай хууль баталснаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хууль зүйн хувьд тэгш эрхтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэдгийг эрдэм шинжилгээний хурлын үеэр албаныхан тодотгож байна.

МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн захирал О.Мөнхбат, “Сүүлийн жилүүдэд технологи, инновацын асуудлыг өргөн хүрээнд ярьж байна. Ялангуяа үндэсний их сургууль, судалгааны байгууллагын хүрээнд бий болсон мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ хурлаар шинжлэх ухааны тухай хууль, инновацын тухай хууль зэрэг олон хууль, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна. Үүнтэй зэрэгцэн шинжлэх ухаан, технологийн ололтыг эдийн засагт дамжуулах, гарааны бизнесийг дэмжих, инновацыг нэвтрүүлэх үйл ажиллагаа эрчимжиж, тодорхой институцийн түвшинд хэрэгжиж эхэлсэн.  Эдгээрийн нэг чухал хэсэг нь шинжлэх ухаан, технологийн паркуудыг байгуулах ажил юм. Манайд “Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай” хууль батлагдан, энэ хүрээнд таван байгууллага үйл ажиллагаагаа эхлээд байна. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татсан шинжлэх ухаан, технологийн паркуудын үйл ажиллагаа одоогоор эхлэл төдий байгаа ч цаашдын хөгжлийн чухал суурь болж байна”  гэлээ.

Шинжлэх ухааны паркийн захиргааны захирал Н.Тэгшбаяр хэлэхдээ, "Монгол Улсад шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Паркийн тухай хуулийн төслийг боловсруулан яаманд хүргүүлээд байна. Засгийн газар хэлэлцэхээс өмнө уг хуульд нэмэлт, санал оруулах талаар холбогдох байгууллагын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж байна. Паркийн үр дүнг тухайн парк дээр бойжсон компаниудын ашиг, орлогоор хэмждэг байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, технологийн парк нь бодит эдийн засгийн эргэлтэд хувь нэмэр оруулж буй бизнесүүдийг бойжуулан, тэдний үр ашгаар өөрийн амжилтыг үнэлдэг байх шаардлагатай. Паркийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ зарчмыг тусгах нь зүйтэй. Тус хууль нь гарааны компаниудыг дэмжих, инновацыг хурдасгах, шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэнэ. Парк нь компаниудад саад болдог биш харин тэднийг дэмждэг, хамтдаа хөгждөг орчин байх ёстой" хэмээв. 
Энэхүү хуралд хэлэлцсэн илтгэлийг “Инновацын экосистем” эрдэм шинжилгээний сэтгүүлийн анхны дугаарт хэвлүүлэх аж.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 48 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 50 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 51 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 53 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 57 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 59 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 0 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 23 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 31 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 32 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 35 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 37 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 43 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 43 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 45 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 44 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 45 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 46 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 48 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top