x

Хятад, Монголын хамтын ажиллагааны хүрээнд “Ногоон нуур-1008 айлын орон сууц” ашиглалтад орлоо

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны хорооллын төслийн барилга байгууламжийг хүлээлгэн өгөх, ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой юм.

Ёслолын арга хэмжээг нээж ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Хоёр улсын хоорондын гэрээнд заасны дагуу 756 айлын орон сууцыг газар чөлөөлсөн эрх бүхий иргэдэд өмчлүүлэхээр, 252 айлын орон сууцыг түрээсийн хэлбэрээр олгохоор төлөвлөсөн. Энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад хамтран ажиллаж, үүргээ бүрэн биелүүлсэн БНХАУ-ын инженер техникийн ажилтнууд, гүйцэтгэгч компани, Монгол Улсын талаас уг төслийн хэрэгжилтэд гар бие оролцсон компаниудад гүн талархал илэрхийлье” гэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань “Монгол Улс, БНХАУ хоорондын найрсаг харилцаа, стратегийн түншлэл жилээс жилд өргөжин гүнзгийрч байна. Энэхүү төслийг дуусгаж, хүлээлгэн өгч байгаа нь Хятад, Монголын нөхөрлөлийг улам бэхжүүлэх, хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэх, "Бүс ба Зам" санаачилгын бүтээн байгуулалтыг ахиулахад хувь нэмэр оруулж байгаа” талаар онцлов.

Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Хятад Улсын Хоёр дахь металлурги групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын 20 гаруй компани ажилласан бөгөөд тус 1008 айлын орон сууц нь цутгамал төмөр бетон зоорьтой 21 давхар, 8 блок барилгаас бүрдэнэ. Давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө, 6 айлтай юм.

Тус арга хэмжээнд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань, Бугат хотын орлогч дарга Лэй Дяньжюнь нарын бусад албаны хүмүүс оролцлоо гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 47 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 49 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 50 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 52 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 56 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 58 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 8 цаг 59 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 22 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 30 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 31 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 34 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 36 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 42 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 43 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 44 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 43 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 44 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 45 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 47 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top