x

Улаанбаатар хот дахин төлөвлөлтийн сан байгуулж, гэр хорооллын асуудлыг шат дараатай шийдэхээр төлөвлөж байна

НИТХ-ын ээлжит V хуралдаан эхэллээ.

НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа.

Хуралдаанаар Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай, 800 айлын орон сууцны талаар авах арга хэмжээний тухай, Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам батлах тухай зэрэг нийт 10 асуудлыг хэлэлцэнэ.

 

НЗДТГ-ын дарга Д.Амгалан Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай асуудлыг танилцуулав. Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай журмын төслийг боловсруулахдаа зорилго, хэрэгжүүлэх хууль тогтоомжийн зохицуулалт, сангийн зарчмууд, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, удирдлага зохион байгуулалт, хөрөнгийг юунд зарцуулах, зарцуулсан хөрөнгөд хяналт тавих зэргийг тусгасан байна. Тухайн сангийн хөрөнгийг бүрдүүлэхдээ нийслэлийн төсвөөс тухайн жил тодорхой хөрөнгө тавих бөгөөд мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болсон орон сууц, үйлчилгээний зориулалттай талбай, автомашины зогсоолыг худалдан борлуулсан орлого, газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан орлого 100 хувь, орон сууц, үйлчилгээний талбай, автомашины зогсоолыг түрээслэсний орлогын 100 хувь зэрэг газрыг дахин төлөвлөсөнтэй холбоотойгоор хэрэгжүүлж буй ажлууд хамарч байна. Харин сангийн хөрөнгийг дэд бүтцийг бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн нөхөх олговрын зардал, өрхийн гэрийн дулаалга, дулаан алдагдлыг буруулах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах, шинээр барих, орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн зөрүүг төлөх зэрэгт зарцуулахаар тусгасан байна.

Үүний дараа НИТХ-ын Ардчилсан намын бүлгээс гаргасан санал, дүгнэлт болон НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хорооны танилцуулсан юм.

НИТХ-ын төлөөлөгч АН-ын бүлгийн дарга Т.Батцогт: Энэхүү Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлагдсанаар Улаанбаатар хот салаа мөчиртэй болох бодит эрсдэл бүрдэх нь. Энэ санд нэлээдгүй орлого бүрдүүлэхээр төсөөлөгдөж байгаа юм байна. Сан байгуулах удирдах журмын хүрээнд төсвийн төсөөлөл, тоо эндээс тодорхой харагдахгүй байна. Мөн журмын төсөлд удирдах зөвлөлийн 9 гишүүн сангийн хөрөнгийн захиран зарцуулалтын бүрэн эрх байхаар тусгасан боловч хяналт болоод сангийн үйл ажиллагаа санхүүгийн тайлагналтын тодорхойгүй байна. НИТХ хяналт тавина гэсэн ганцхан заалт байгаа нь учир дутагдалтай. Сангийн орлого зарлагын төлөвлөлтийг НИТХ батлах эсэх, сангийн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа болоод санхүүгийн тайлангаа хаана, хэнд тайлагнахыг тодорхой тусгах нь зүйтэй гэж үзэж байна.

НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа: Иргэд, олон нийтээс ирүүлдэг гэр хорооллыг орон сууцжуулах, газар чөлөөлөлтийг үр дүнтэй шийдвэрлэх болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр санал хэлснийг нэгтгэсэн тусгасан.  

НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Б.Дөлгөөн: Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн ТУЗ-ийн гишүүдийн зохицуулалтыг тодорхой тусгах, сангийн хөрөнгө бүрдүүлэлт, зарцуулалт хариуцсан байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааг тодорхой болгох санал гаргаж байна. Мөн сангийн орлого, зарлагын мэдээлэл болон журмын хэрэгжилтийн талаар мэдээллийг бүрдүүлэх шаардлагатай талаар санал гаргаж, дүгнэлтэд тусгалаа.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Г.Жаргалсайхан Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн журамд дахин төлөвлөлтөд богино болон урт хугацаанд аль газруудыг ээлж дараатайгаар оруулах вэ гэдэг нь тодорхой байвал иргэд өөрсдийн газраа дахин төлөвлөлтөд орох эсэх мэдээллээ авах болно. Тэгэхгүй иргэдээс өмнө ченжүүд мэдээлэл аваад газрыг нь авчихдаг. Ингээд газар чөлөөлөлтийн нөхөр олговор анхны зорилтод айлдаа ач холбогдлоо бодитоор очдоггүй тал үүсдэг. Үүнийг тодорхой болгосноор төсвийн үргүй зардал гарахаас сэргийлнэ гэдгийг хэллээ. Харин НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул сангийн зарцуулалт агуулгатайгаа зөрчилдөж байгаа төдийгүй дахин төлөвлөлттэй холбоотойгоор амжилттай, амжилтгүй төслүүд бий. Тухайлбал, СОТ-ын байрны иргэд одоо ч байрандаа ороогүй байна. Амжилтгүй болсон дахин төлөвлөлтийг ямар нэг байдлаар шийдэх хэрэгтэйг онцоллоо. НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн газар чөлөөлөлтийн мэдээллийг хаанаас тодорхой авч болох вэ. Дээрх журамд айл өрхийн дулаалгын ажлын зарцуулалтыг тодорхой тусгах шаардлагатай бөгөөд мөн 2026, 2027 онд ипотекийн зээлд хамрагдах боломжтой зэргийг тодорхой тоотой нь тусгах талаар тодруулав.

1. Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай

2. 800 айлын орон сууцны талаар авах арга хэмжээний тухай,

3. Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам батлах тухай

4. Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

5. Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (ДЦС-V)

6. Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөл)

7. Гэрээ байгуулах эрх олгох тухай (Наран шарлагын иж бүрэн цогцолбор байгуулах төсөл)

8. Улаанбаатар хотын барилга, байгууламжийн судалгаа, шинжилгээний газар ОНӨТҮГ-ыг байгуулах тухай

9. Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай

10. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг чөлөөлж, томилох тухай

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 51 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 53 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 54 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 56 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 0 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 2 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 3 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 26 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 34 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 35 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 38 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 40 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 46 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 46 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 48 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 47 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 48 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 49 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 51 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top