x

2025–2026 оны өвөлд зориулж нийслэл давс, бодисын нөөцөө тав дахин нэмэгдүүлжээ

Өнөөдрийн байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүнээс давс, бодисын нөөцийн талаар тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд “Бид өвөлд бэлэн үү” аяныг зохион байгуулж, 48 ТҮК-ийн техник хэрэгсэл, давс, бодисын нөөцийн байдлыг газар дээр нь шалган ажилласан. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлэн байдал 95-98 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалттай тусгай техник хэрэгслийг нэмэгдүүллээ. Тодруулбал, энэ онд давс, бодис цацагч 24, зам цэвэрлэгээний 111 тусгай зориулалтын машин, техникээр парк шинэчлэлт хийсэн. Өнгөрсөн оны хувьд 3075 тонн давс, 1000 орчим тонн бодисоор өвлийг давж байсан бол энэ онд дунджаар тав дахин их нөөцтэй буюу 9518 тонн давс, 9590 тонн бодисыг нөөцлөхөөр төлөвлөж буй. Өнөөдрийн байдлаар давсны нөөц бүрэн хангагдсан, бодисын нөөц 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ.

Цаашид УБЗАА-аас дүүргүүдэд дэмжлэг болох зорилгоор 1000 тонн давс, бодисыг нийлүүлэх худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа аж. Улаанбаатар хотын хэмжээнд 48 ТҮК-ийн 3000 гаруй зам талбайн ажилтан, 1000 орчим техник хэрэгсэлтэйгээр 15 сая ам метр талбайд цас, мөсийг цэвэрлэдэг. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цас их орсон үед ойр орчмын 50 метр газрын цасыг цэвэрлэж, хотын үйлчилгээний ажилчдад дэмжлэг үзүүлэхийг УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн уриалав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 29 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 31 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 32 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 34 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 38 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 40 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 41 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 4 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 12 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 13 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 16 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 18 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 24 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 25 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 27 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 25 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 26 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 27 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 29 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top