x

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 93 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлэн нэгдсэн төлөвлөгөө гарган, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Уг төлөвлөгөөнд инженерийн дэд бүтэц, авто зам, тохижилт, бүтээн байгуулалт зэрэг нийт 750 төсөл арга хэмжээ тусгагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тухайлбал,

  • Дулаан хангамжийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувь,
  • ОСНАА 95.4 хувь,
  • Цахилгаан хангамж 94,7 хувь,
  • Эрүүл мэндийн газар 94 хувь,
  • Боловсролын газар 88 хувь,
  • Ус сувгийн Удирдах газар 86 хувьтай тус тус үргэлжилж байна. Төлөвлөсөн ажлуудыг аравдугаар сарын 30-ны өдөрт багтаан бүрэн дуусгахаар ажиллаж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Хотын хэмжээнд 100 гаруй км авто замыг шинээр тавьж, мөн хэмжээний зам засвар, шинэчлэлийг хийгээд байна. 88.4 км урт инженерийн шугамыг (гадна, гол шугам, дулаан, цэвэр ус) шинээр татсан. Энэ ажил нь сүүлийн 30 жилд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болсон. Мөн 15.6 км дулааны гол шугамыг өргөтгөн шинэчилсэн бөгөөд энэ өвөл хотын төв, төмөр зам, Зайсан, Зургаадугаар бичил хороолол, Баянзүрх дүүргийн 26-р хороо зэрэг томоохон бүсүүдийн дулаан хангамжийн чанар эрс сайжрах юм. Засаг даргын 2025.08.14-ны зөвлөлийн хурлаар өвөлжилтийн явцад хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагууд болон орон сууцны конторуудын шугам сүлжээний асуудлыг хэлэлцэж, нийт 6 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шийдвэрлэн, ес болон аравдугаар сард засвар шинэчлэлийн ажлыг хийж байна гэв’’. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 32 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 34 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 35 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 37 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 41 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 43 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 44 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 7 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 15 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 16 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 19 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 21 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 27 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 28 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 29 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 28 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 29 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 30 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 32 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top