x

Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар ДЦС-V, хог шатаах үйлдвэрийн төслийг хэлэлцэв

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан боллоо. НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа хэлэлцэх асуудлыг хуралдааны эхэнд танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (ДЦС-V), Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөл) болон Нийслэлийн ЕБ-ын 11-р сургуулийн захиргаанаас Бүсчилсэн хөгжлийн хороонд хүсэлт гаргасны дагуу цахилгааны шугам татах газрын асуудлыг шийдэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Б.Ану-Үжин, Э.Одонтуяа, Д.Ундармаа, Ч.Мэндбаяр, Ц.Баттөр, Д.Бадарсан, Т.Бацогт, Б.Мягмар, Г.Жаргалсайхан, С.Даваасүрэн, Д.Отгонсүрэн нар оролцож, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэллээ. Харин НЗДТГ-ын дарга Д.Амгалан, “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн захирал З.Батырбек зэрэг албаныхан оролцож мэдээлэл өгч, төлөөлөгчдийн асуултад нэмэлт тайлбар өглөө.

 

Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай буюу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр барих 40га, Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18га, 1-р тойрог замын 4.26га бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан танилцуулав. Дээрх бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа хэдий ч байршлын хувьд нийслэлийн ундны цэвэр усны эх үүсвэр дээр учир бүтээн байгуулалтын ажлыг байршлыг өөрчлөх саналтай байгаагаа НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд онцоллоо.

Түүнчлэн Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (ДЦС-V), Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөл) зэрэг асуудалд төслийг хэрэгжүүлж буй аж ахуй нэгжүүдэд төрөөс ямар дэмжлэг үзүүлж байгаа талаар мөн нэмэлт тайлбар авлаа. Харин Нийслэлийн ЕБ-ын 11-р сургуулийн спорт заал, өргөтгөл барьж буйтай холбоотойгоор цахилгааны шугам тавих газрын асуудлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас судалж, шийдвэрлэхээр боллоо.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 29 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 31 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 32 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 34 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 38 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 40 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 42 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 5 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 13 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 14 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 16 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 19 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 24 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 25 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 27 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 26 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 27 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 27 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 29 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top