x

Нийслэлийн мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэв

Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн мега төслүүдийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хурлыг удирдан явуулж, төслийн удирдлагууд болон инженер мэргэжилтнүүд хуралд оролцов.

Хуралдааны эхэнд төслүүдийн талаарх явц мэдээллийг холбогдох захирал, менежер, инженерүүд танилцуулж, тэр дундаа Дулааны тархмал эх үүсвэр, Сэлбэ хот орон сууцжуулалт, Лаг шатаах үйлдвэр болон автозамын төслүүдийг онцлон хөндөж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.

Лаг хатааж шатаах үйлдвэрийн хувьд, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барьж байгуулахаар төлөвлөсөн нь хоногт дунджаар 250 м³ лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм. Нийт хаягдмал лагийн хэмжээ 843,200 м³ байх бөгөөд шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүнэ. Тус төслийн ТЭЗҮ-ийн магадлангийн дүгнэлт гарч, тендер зарлах бэлтгэлийг Төр хувийн хэвшлийн түншлэлийн төвөөс хариуцан ажиллаж байна.

Шинэ тойрог зам нь “Нэгдүгээр тойрог зам”, “Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр тойрог зам төслийн 24.7 км урттай замын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, авто замын төсөлтэй холбоотой барилга угсралтын ажлын тендерийг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас EPC+F нөхцөлөөр зарласан. Одоогоор тендерийн материалыг хүлээн авч байна. Харин “Хоёрдугаар тойрог зам” төслийн хувьд, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буй. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний байгууллагуудаас шаардлагатай тодруулга, холбогдох байгууллагуудаас авто замын трассын хувилбарт санал авч дуусч эдийн засгийн шинжилгээ, тооцооллын ажил үргэлжлэн хийгдэж байна.

Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчийн тендэр зарлагдан шалгарч, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогоор талбайн геодезийн хэмжилт бүрэн дуусч, инженер геологийн өрөмдлөгийн ажил эхэлсэн.

Сэлбэ дэд төвийн хувьд, 63 МВт-ын хүчин чадал бүхий “Дамбадаржаа” цахилгаан станцаас дулаанаа хангах төлөвлөгөөтэй. Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 гаруй хувьтай үргэлжилж байна. Үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, конвейерийн барилга, захиргаа аж ахуйн барилга, хими ус бэлтгэлийн барилга, механик цехийн барилга, 86 метрийн өндөр цутгамал төмөрбетон утааны яндангийн цутгалт болон өндөр температурт тэсвэртэй дотор өрлөгийн ажлыг дуусгасан.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Д. Даваадалай мега төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн суурь нь газар чөлөөлөлтийн ажил тул онцгойлон анхаарч, шуурхай эрчимжүүлэх чиглэл өглөө. Мега төслүүдийн явцыг долоо хоног бүрийн энэхүү шуурхай хуралдаанаар тасралтгүй хэлэлцэж, хэрэгжилтийн бодит ахиц, хүндрэл, шийдлийг тодорхойлон ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 1 цаг 16 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 1 цаг 20 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 23 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 1 цаг 23 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 1 цаг 25 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 1 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 1 цаг 30 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 1 цаг 30 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 15 цаг 50 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 1 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 6 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 24 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 16 цаг 27 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 16 цаг 27 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 16 цаг 28 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 16 цаг 28 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 16 цаг 30 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 16 цаг 33 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 16 цаг 50 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16 цаг 51 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top