x

Дэлгүүрт эгшиглэх хөгжим таны худалдан авалтын шийдвэрийг чимээгүйхэн удирдаж байдаг

Худалдааны танхимд эгшиглэж буй хөгжим нь худалдан авалтын зан төлөвт шууд нөлөөлдөг болохыг олон улсын туршилтууд харуулжээ. Белорусийн FONMIX компанийн захирал Екатерина Хомяк Catman Belarus 2025 бизнес-чуулган дээр энэхүү сэдвийг онцлон ярьсан байна.

Түүний хэлснээр, дэлгүүрт эгшиглэх хөгжмийн төрөл, хэмнэл, темпо нь хэрэглэгчийн дэлгүүрт өнгөрүүлэх хугацаа, худалдан авалтын хэмжээ, сонголтод хүртэл нөлөөлдөг аж. Жишээлбэл:

  • 58–72 цохилтын тогтуун хөгжим дэлгүүрт өнгөрүүлэх хугацааг дунджаар 24%-иар уртасгадаг.

  • Харин 120–130 цохилттой хурдан хөгжим оргил цагийн урсгалыг хурдасгаж, ачааллыг бууруулахад тусалдаг.

Сонирхолтой жишээ олон бий. Минорын аястай удаан хөгжим хүнийг илүү их худалдан авалт хийхэд хүргэдэг бол дарсны тасагт эгшиглэх сонгодог хөгжим хэрэглэгчийг илүү үнэтэй бүтээгдэхүүн сонгоход түлхэц болдог.

Германы томоохон худалдааны сүлжээ хэдэн жилийн өмнө хулгайн эсрэг өвөрмөц арга хэрэглэж байв. Тэд хөгжмийн нэвтрүүлэгтээ дөнгө, цагдаагийн дуут дохионы богино хэсгийг оруулсны үр дүнд хулгайн тохиолдол 20–40%-иар буурчээ.

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр дэлгүүрийн хөгжмийн дууны түвшин 40–55 децибел-ээс хэтрэх ёсгүй. Чанга хөгжим хэрэглэгчдийг тухгүй болгож, дэлгүүрээс хурдан гарахад хүргэдэг байна. Өглөө, өдөр, оройн цагуудад тус бүр өөр төрлийн плейлист бэлтгэх нь зүйтэй бөгөөд улирал бүрийн уур амьсгал ч хөгжмийн сонголтод нөлөөлдөг.

Үе үеийнхэн өөр өөрийн хөгжмийн таашаалтай. Тэдний хүсэлд нийцсэн хөгжим дэлгүүрийг “өөрийн” мэт мэдрүүлж, дундаж борлуулалтыг нэмэгдүүлдэг. Ялангуяа интернэт, медиаплеертэй өссөн зумер үеийнхэнд хөгжим чухал хүчин зүйл. Тиймээс тэднийг татахын тулд хип-хоп, K-pop, TikTok-д түгсэн хит дуунуудыг плейлистэд оруулах нь худалдаанд ашигтай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 15-нд болно 38 мин IKEA-ийн гүйцэтгэх захирал Йеспер Бродин НҮБ-ын дээд комиссарын албан тушаалд нэр дэвшлээ 47 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын барилгыг шинэчлэн засварлав 51 мин Авлигатай тэмцэх газар 934 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 52 мин “Шилжүүлсэн” гэх хуурамч гүйлгээгээр бусдыг залилсан хэрэг дахин бүртгэгдлээ 54 мин Есөнбулаг суманд баригдаж буй цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл 90 хувьд хүрлээ 55 мин Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай 1 цаг 43 мин Кабо-Вердегийн шигшээ баг дэлхийн аваргад анх удаа өрсөлдөнө 1 цаг 52 мин Халамж, хүүхдийн мөнгө, одонгийн урамшууллыг энэ сарын 20-23-нд олгоно 2 цаг 28 мин БГД-ийн 70-р сургуульд хүүхэд бүрийн оролцоог дэмжих олимпын арга хэмжээ зохион байгуулав 2 цаг 30 мин Дэлхийн экспо үзэсгэлэнд 25 сая хүн оролцож, амжилттай өндөрлөлөө 2 цаг 31 мин Монголд таван хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ 2 цаг 33 мин Э.Анар: Стэйблкойн, токенжсон хуримтлалыг судалж, турших шаардлагатай 2 цаг 34 мин Монгол, Европын холбоо нэг тэрбум еврогийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна 2 цаг 36 мин 20 жилд хэрэгжүүлсэн төслөө дүгнэж, баримтаа архивт хадгалууллаа 2 цаг 38 мин Пара пауэрлифтингийн дэлхийн аваргад Монголын хоёр тамирчин оролцож байна 2 цаг 40 мин “Асаасан бол унтраа, залгасан бол салга” уриан дор сургалт зохион байгуулав 2 цаг 54 мин Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг сэрэмжлүүлэв 2 цаг 55 мин Өвлийн дугуй хэрэглэснээр автомашины зогсох чадвар 40 хүртэл хувиар нэмэгддэг 2 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав 3 цаг 20 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиу...
Top