x

Улаанбаатарын зүүн, баруун захыг холбох “Хоёрдугаар тойрог зам” төсөл хэрэгжиж байна

Авто замын түгжрэлийг багасгах томоохон төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаагийн нэг болох “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ, урьдчилсан зураг төсөл боловсруулах ажлыг БНХАУ-ын Гуандун мужийн “Зам тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК гүйцэтгэж байна.

Тус ажлын явц 80 хувьтай байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр авто замын хөдөлгөөний түгжрэлийг 23 орчим хувиар багасгах тооцоо бий. Замын трасс нь хотын захын бүсийг хамарч, дэд төвүүдийг холбох хоёр чиглэлтэй маршрутаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Баруун чиглэлийн маршрут нь 22-ын товчооноос эхэлж, Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран өнгөрч, Баянхошууны уулзварт хүрч нэгдүгээр тойрог замтай холбогдоно.

Харин зүүн чиглэлийн маршрут нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөжээ. Эдгээр чиглэл нь хотын зүүн, баруун захын бүсийг төвийн замын ачаалалд нөлөөлөхгүйгээр холбож, шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хотын захын хороололд амьдарч буй иргэдийн тээврийн хүртээмжийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой.

“Шинэ тойрог авто зам” төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хэсгээс бүрдэж байгаа. “Нэгдүгээр тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусган, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендер зарласан. ТЭЗҮ-ийн хүрээнд инженер геологи, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн судалгаа, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, ус зүйн урьдчилсан судалгаа, трассын дагууд 1:500 масштабтай байр зүйн зураглал гээд зураг төслийн суурь ажлыг гүйцэтгэлээ. Мөн авто замын трасс төлөвлөлт, хучилт, гүүр хоолой, уулзвар огтлолцол, инженерийн шугам сүлжээ зэрэг ТЭЗҮ-ийн дунд шатны ажлуудын 90 гаруй хувийг хийгээд байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 11 цаг 36 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 11 цаг 38 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 11 цаг 39 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 11 цаг 41 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 11 цаг 45 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 11 цаг 47 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 11 цаг 49 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 13 цаг 12 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 13 цаг 19 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 13 цаг 20 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 13 цаг 23 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 13 цаг 25 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 13 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 13 цаг 31 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 13 цаг 32 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 13 цаг 34 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 15 цаг 33 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 15 цаг 34 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 15 цаг 34 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 15 цаг 36 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top