x

2026 оноос Яармаг–Нисэх чиглэлийн 6 эгнээтэй авто замын барилга эхэлнэ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Яармагийг Нисэхийн тууш замтай холбох 10.8 км авто зам шинээр барих тендерийг 11 дүгээр сард зарлана.

Яармагаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбох авто замын баригын ажлыг 2026 оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ зам нь 24 метр өргөн, зургаан эгнээ байх бөгөөд эгнээний өргөн 3.5-4, явган замын өргөн 2.5, дугуйн зам 1.5 метр өргөн, мөн автобусны 18 буудалтай байх юм. Тус замыг барьснаар Наадамчдын авто замын ачаалал багасаж, нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр зорчих хугацаа 15 хувиар богиносож, явган зорчигчдын зорчилт 20 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Энэ зам нь НЗДТГ Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн хүрээнд хоёр байршилд авто замыг шинэчилж, гурван байршилд шинээр авто зам барьж байгаагийн нэг нь юм.

Ташрамд дурдахад, Сэлбэ гол дагуу 2.6 км авто замын ажлыг эхлүүлсэн нь одоогоор 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ замыг 2026 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах аж. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хотын иргэн (122.201.31.146)
    Сэлбэ голын 2 талаар шарга морьт хүртэл зам тавьбал 100 айл дарь эх 32 5.6.7буудлын замууд сайхан болнодоо
    2025 оны 09 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 11 цаг 33 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 11 цаг 35 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 11 цаг 36 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 11 цаг 38 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 11 цаг 42 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 11 цаг 44 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 11 цаг 45 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 13 цаг 8 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 13 цаг 16 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 13 цаг 17 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 13 цаг 20 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 13 цаг 22 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 13 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 13 цаг 28 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 13 цаг 29 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 13 цаг 30 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 15 цаг 29 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 15 цаг 30 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 15 цаг 31 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 15 цаг 33 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top