x

“Намрын ногоон өдрүүд-2025” худалдаа Төв цэнгэлдэхэд үргэлжилж байна

“Намрын ногоон өдрүүд-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 28-ны өдөр хүртэл 10:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Өдгөө 20 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь нийслэлийн хүн амын хүнсний тогтвортой хангамжийг бэхжүүлэх, дотоодын шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, үйлдвэрлэгчдийн борлуулалт, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи, органик үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдын шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой юм. 

Уг өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна.

“Намрын ногоон өдрүүд-2025” өргөтгөсөн худалдааны нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улс цаашид хүнсний ногоо, улайн буудай зэргийг тариалж, өөрийн хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангах зорилтыг дэвшүүлэн, ажиллаж буй. Энэ хүрээнд 2 сая орчим хүн оршин суудаг нийслэл гэх их айлын хүнсний хэрэгцээг найдвартай хангах чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран томоохон төслүүдийг эхлүүлсэн. Тухайлбал, өнгөрсөн онд нийслэлийн нутаг дэвсгэрт “Агро-сити” хэмээх газар тариалан, хүнсний ногооны эрчимжсэн бүс байгуулах шийдвэр гаргаж, Захирагчийн албыг байгуулсан. Тус эдийн засгийн тусгай бүс нь Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэглээг дотооддоо хангах, импортыг орлох бүтээгдэхүүнийг бий болгох үндсэн зорилготой. Тус бүсэд тариаланч, ногоочдын үйл ажиллагаа эрхлэх боломжийг хангах зорилгоор дэд бүтэц татах ажлыг ирэх онд эхлүүлнэ” гэв.

Мөн цаашид Улаанбаатар хотын зүгээс нийт үндэсний үйлдвэрлэгчид, тэр дундаа тариаланч, ногоочдын бүтээгдэхүүнийг шууд худалдан, борлуулах худалдааны системийг бий болгохын төлөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллана гэдгийг онцоллоо.

Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV аян” үндэсний хөдөлгөөнүүд хамтран зохион байгуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 10 цаг 5 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 10 цаг 7 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 10 цаг 8 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 10 цаг 10 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 10 цаг 14 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 10 цаг 16 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 10 цаг 18 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 11 цаг 41 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 11 цаг 48 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 11 цаг 49 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 11 цаг 52 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 11 цаг 54 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 11 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 12 цаг 0 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 12 цаг 1 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 12 цаг 3 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 14 цаг 2 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 14 цаг 3 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 14 цаг 3 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 14 цаг 5 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top