x

Сирид Асадын дараах анхны парламентын сонгуулийг товлов

Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа тэргүүтэй шинэ эрх баригчид Башар Асадын дэглэм унаснаас хойш Ардын зөвлөл буюу нэг танхимтай парламентын анхны сонгуулийг 10 дугаар сарын 5-нд явуулахаар товлосон тухай тус улсын төрийн мэдээллийн “SANA” агентлаг мэдээлжээ. 

Парламентын 210 гишүүний 140-ийг нь сонгох санал хураалтыг улс орон даяар “сонгуулийн бүх тойрогт” явуулна гэж тус агентлаг мэдээлжээ. Урьд нь Сирийн Сонгуулийн хороо аюулгүй байдлын үүднээс Эс-Сувейда, Эль-Хасака, Эль-Ракка мужуудад санал хураалтыг хойшлуулна гэдгээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоодугаар сард Эс-Сувейда мужид друз болон бедуинуудын хооронд мөргөлдөөн болсон бол Эль-Хасака, Эль-Ракка мужуудын зарим нутаг курдүүдийн “Сирийн ардчилсан хүчнүүд”-ийн (SDF) хяналтад байгаа юм. Үлдсэн 70 гишүүнийг Ерөнхийлөгч аш-Шараа томилох аж. 

Одоогийн тогтолцоо нь цөөнхийн оролцоог төдийлөн сайн хангаагүй тул парламентын шинэ бүрэлдэхүүн Сирид илүү өргөн хүрээтэй ардчилсан үйл явцын үндэс суурийг тавина гэж шинжээчид үзэж байна. Шилжилтийн хугацаанд парламент нь Сирийн шинэ хууль тогтоомжийг боловсруулахаас гадна,байнгын Үндсэн хуультай болоход дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ. 

Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асадын дэглэмийг түлхэн унагаснаас хойш тус улсад парламентын сонгуулийг анх удаа явуулах гэж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүд Дамаск хотод орсны дараа Башар Асад Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхиж, эх орноосоо дүрвэн гарснаар 14 жил үргэлжилсэн иргэний дайн эцэс болсон билээ Асадын үед Ард түмний зөвлөлийн сонгуулиудын үеэр олон зөрчил гардаг байсан бөгөөд дарангуйлагчийн нам ялдаг байв. Сирийн сөрөг хүчин болон Барууны зарим орон эдгээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрдөггүй байлаа.

Сирийн түр Ерөнхийлөгч аш-Шараа шилжилтийн үеийн Үндсэн хуулийн тунхаглалд өнгөрсөн гуравдугаар сард гарын үсэг зуржээ. Тунхаглалд зааснаар, түр парламентын бүрэн эрхийн хугацаа анхандаа гурван жил байх бөгөөд үүний дараа хууль тогтоох байгууллагыг дахин сонгож болно. Мөн Ардын зөвлөл нь төрийн тэргүүнийг огцруулах, бүрэн эрхийг нь хязгаарлах эрхтэй боловч эхний шатанд гүйцэтгэх дээд эрх мэдлийг зөвхөн ерөнхийлөгч хэрэгжүүлнэ гэж заасан байна.

Сирийн парламентын сонгууль есдүгээр сарын 15-20-ны хооронд болно гэж SANA агентлаг долоодугаар сард Сонгуулийн хорооны мэдэгдлээс эш татан мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert Alfred (140.228.24.63)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2025 оны 09 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 9 цаг 53 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 9 цаг 57 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 9 цаг 58 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 10 цаг 0 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 10 цаг 0 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 10 цаг 3 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 10 цаг 6 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 10 цаг 8 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 10 цаг 10 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 10 цаг 11 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 11 цаг 21 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 11 цаг 45 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 12 цаг 26 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 12 цаг 27 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 12 цаг 28 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 13 цаг 23 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 13 цаг 40 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 13 цаг 41 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 13 цаг 42 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 13 цаг 43 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл...
Top