АНУ-ын Техас мужийн Starbase Brewing компани сансрын нислэгийн түүхэнд анх удаа сансарт шар айраг исгэхээр төлөвлөжээ. Crew-11 багийн астронавтууд MicroBrew-1 нэртэй туршилтыг Олон улсын сансрын станц дээр явуулах бөгөөд нийт найман төхөөрөмжид урьдчилан бэлтгэсэн хөрөнгө, исгүүр байрлуулсан байна. Сансрын нисгэгч төхөөрөмжийн бариулыг мушгихад хөрөнгө дрожжтой холилдон исгэх үйл явц эхэлнэ.
Өмнө нь сансарт зөвхөн дрожжийг өсгөж байсан бол энэ удаа хөрөнгийг бүрэн исгэн, жингүйдэл болон сансрын туяаны нөлөө шар айрагны исгэлтэд хэрхэн нөлөөлөхийг судлах юм. Исгэлт дууссаны дараа бүтээгдэхүүнийг дэлхийд буцаан авчирч, химийн болон мэдрэхүйн нарийвчилсан шинжилгээ хийхээр төлөвлөжээ.
Сансарт архи, шар айраг исгэх туршилт өмнө нь ч хийгдэж байсан. Японы Ninki Ichi Brewery 2022 онд станц дээр саке бэлтгэж, мөн Asahi Sake Brewery ижил төстэй туршилт явуулжээ. Тэд сансарт исгэсэн дээжийг дэлхийд буцаан ирсний дараа нэрж, өндөр үнээр борлуулж байв.
Эх сурвалж: Starbase Brewing, OfficeLife