Tesla компани Илон Маскыг компанийн ерөнхий захирлаар дахин хоёр жил ажиллуулахын тулд 30 тэрбум орчим долларын үнэтэй, 96 сая хувьцааг “шагналын багц” болгон олгохоор шийдвэрлэснийг Bloomberg мэдээллээ. Хувьцааг 2018 оны үнээр, нэг бүрийг нь 23,34 доллараар авах бол өнөөдрийн ханш 310 доллар давжээ. Энэ нь Делавар мужийн шүүхээс 56 тэрбумын опцион олгохыг хориглосны дараах нөхвөрийн нэг хэсэг юм.
Маск үүрэг гүйцэтгэх боломж олдохгүй бол компанид ажиллахаа болино гэж мэдэгдэж байсан бөгөөд захирлуудын зөвлөл худалдаа 2024-2025 онд буурсан ч энэ төлбөрийг баталжээ. Зөвлөлийн захидалд “Илоныг компанид байлгах нь хамгаас чухал” гэж онцолсон байна. Энэ жил Tesla хоёрдугаар улиралд ашиг нь 12 хувиар буурч, “сүүлийн арван жилийн хамгийн муу улирал” болсон гэж мэдээлжээ.
Үүнтэй зэрэгцэн Tesla Флоридад 2019 онд гарсан ослын хэргээр 243 сая долларын торгууль хүлээв. Автопилот горимтой Model S автомашин явган зорчигчийг мөргөн нэгийг нь хөнөөж, нөгөөг нь гэмтээсэн бөгөөд дараа нь 80 км/цагийн хурдтайгаар зогсоолд байсан автомашин мөргөсөн байна. Forbes-ийн мэдээлснээр, тангарагт шүүгчид компанид ослын гуравны нэгийн хариуцлагыг оноосон бөгөөд Tesla жолооч замаа хянаагүй, хааз дээр хөл нь байгаагүйг буруутгажээ.
Шүүхийн шийдвэрээр Tesla торгуульд 200 сая доллар, амь үрэгдэгчдийн ар гэрт 19,5 сая доллар, бэртсэн хүнд 23,1 сая доллар төлөхөөр болсон байна.
Эх сурвалж: Bloomberg, Forbes