x

Трамп, Путины уулзалтын талаар АНУ, Орос хоёр тохиролцов

АНУ-ын саналын дагуу Владимир Путин, Дональд Трамп нар уулзахаар зарчмын тохиролцоонд хүрч, уулзалтын байршлыг тодорхойлсон ч албан мэдээллийг дараа өгөхөөр болсон талаар Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдлээ. Наймдугаар сарын зургаанд Москвад болсон уулзалтын үеэр Путин АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткоффыг хүлээн авч, гурван цаг гаруй ярилцжээ. Хэлэлцээрийн гол сэдэв нь Украины хямрал болон хоёр улсын стратегийн хамтын ажиллагааны төлөв байв.

Дональд Трамп хэлэлцээг үр дүнтэй хэмээн нэрлэж, “Том дэвшил гарлаа. Европын түншүүдтэйгээ ярилцахад бүгд энэ дайн дуусах ёстой гэдэгтэй санал нэгдсэн” хэмээн мэдэгдсэн байна. Америкийн тал Уиткоффын уулзалтын талаар мэдээлэл авсны дараа Трамп Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар холбогджээ.

The New York Times сонины мэдээлснээр, Трамп, Путин нар ирэх долоо хоногт уулзаж, дараа нь Трамп Зеленскийтэй уулзахаар төлөвлөсөн байна. Энэ талаар тэр Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, Финляндын ерөнхийлөгч Александр Стубб, Германы канцлер Фридрих Мерц, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте болон АНУ-ын удирдлагуудтай утсаар ярилцжээ. Зарим эх сурвалжийн хэлснээр, европын удирдагчид төлөвлөгөөнд төдийлөн таатай хандаагүй бол, бусад нь дэмжсэн гэжээ.

Путин, Уиткофф нарын уулзалтын дараа Трамп сэтгүүлчдэд “Путин, Зеленский нарын саммит хийх боломж бий” гэсэн өөдрөг байр суурь илэрхийлснийг Forbes уламжилсан байна. Мэдээний дараа Оросын хөрөнгийн зах зээл огцом өсч, Мосбиржийн индекс бараг таван хувиар нэмэгдэж, сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрчээ.

Эх сурвалж: OfficeLife, Forbes, The New York Times

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 4 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 6 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 7 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 9 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 13 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 15 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 16 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 39 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 47 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 48 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 51 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 53 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 59 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 0 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 1 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 0 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 1 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 2 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 4 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top