x

Бүрэн эрхээсээ түдгэлзэх биш, сайн дураараа чөлөөлөгдөх хэрэгтэй

Саяхан Засгийн газрыг огцруулья гээд гарын үсэг зураад явж байсан 27 гишүүний хорь нь дахин гарын үсэг зурж, "УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн” гэж мэдэгдээд хоёр хонов. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээс болж өөрсдийнх нь нэр хүнд гутаж, ард түмэн хялайн харах болсон тул ийм аргаар ч болтугай нэр төрөө цэвэрлэхийг хүссэн бололтой. Бас түдгэлзүүлэхгүй, шалгуулахгүй гээд байгаа зарим нэгнийг ичээх, шахалтанд оруулах арга ч байж мэдэх юм.

Харин нөгөө талд нь Засгийн газрын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөх шаардлага гардуулаад чуулгандаа суулгүй долоо хонов. Хоёр тал хайнцсан байдалтай гэх үү дээ. Товчхондоо манай улс төрийн нөхцөл байдал нэг тиймэрхүү, драмын театрын эргэдэг тайз шиг л байна. Дүрүүд нь солигдоод, үзэгдэл солигдоод байдаг, жүжигчид нь солигддоггүй. Энэ үзэгдэл лав МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Япон дахь айлчлалаасаа иртэл үргэлжлэх юм байна. Ирсэн хойноо тэр тайзыг аль зүгт эргүүлэхээ шийдэх биз.

МАН-ын даргын эзгүйд “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд УЕП асан Д.Дорлигжавт дөрвөн сая долларын авилга өгснөө илчлэв. Илчлэх ч гэж дээ, өмнө нь Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа түүний Д.Дорлигжавт өгсөн дөрвөн сая ам.долларын баримтыг жиргэж байв. Тэр үед ч ам нээгээгүй Т.Ганболд гэнэт яагаад өөрийгөө илчлэх болов? Ажиглагчид түүнийг “Номер нэг”-ийн “номер гурав”-т үзүүлж байгаа галын дэмжлэг хэмээн нэрлэж байна. Өөрөөр хэлбэл “жадны үзүүр” МАНАН-гийн гол толгойлогчид болох М.Энхболд, Ц.Элбэгдорж нар луу чиглэжээ гэж.

Харин УИХ-ын 20 гишүүний тухайд гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзлээ гээд нэр цэвэр болно гэж байхгүй ээ (ямар ч хүнийг хэдэн удаа гөвөхөд тоос гардаг гэж үгтэй). Тэгж “амиа хорлохын” оронд зүгээр л “Хууль тогтоох байгууллага нь дээрээсээ ингэж ялзарч болохгүй ээ. Ингэж дэлхийн шившиг болж байхаар УИХ нь таръя” гэж хэлээд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчих хэрэгтэй. УИХ-ын гуравны нэг нь (Гарын үсэг зурсан нь л 20 болохоос биш 27 гишүүн энэ санаачлагад нэгдсэн, гарын үсэггүйгээр дэмчих 40 гаруй гишүүн байна гэсэн биз дээ) чөлөөлөгдөх хүсэлт гаргачихаад байхад УИХ тарахгүй хаачих юм.

Тэгвэл ЖДҮ-гийн Засгийн газрыг ч унагаж, “60 тэрбумынхан” гэх нэрээс ч нэгмөсөн салах юм. Ер нь ч тэр лүүгээ явж байх шиг байна. Тэд үүнийг хүсээгүй гэж үү? МАН-ын дарга У.Хүрэлсүх ч гэсэн цагтаа “Эхнэрээ эмчлүүлнэ” гээд гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байлаа. Жилийн дараа эргэж ирээд шууд Монгол Улсын Шадар сайд.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 9 цаг 13 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 9 цаг 20 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top