x

АНУ дахин 36 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглохыг хэлэлцэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын удирдаж буй засаг захиргаа хууль бус цагаачлалыг хязгаарлах дараагийн алхам болгож дахин 36 орны иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглох тухай асуудлыг хэлэлцэж байгаа талаар Төрийн департаментын мэдээллийг эш татан Ройтерс агентлаг мэдээлжээ.

Энэ нь Д.Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд гадаадын террорист этгээдүүд болон үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй хүчнээс АНУ-ыг хамгаалах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй шинэ хориг арга хэмжээний нэг хэсэг юм. Энэ сарын эхээр тэрбээр 12 орны иргэдийн нэвтрэлтийг хориглосон тунхагт гарын үсэг зурсан бөгөөд үүнээс хойш цагаачлалын шалгуурыг улам чангатгаж байна.

Шинэ жагсаалтад багтсан орнууд шалгуур, шаардлагыг 60 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд АНУ тэдний иргэдийн нэвтрэлтийг бүрэн буюу хэсэгчлэн хориглох саналыг дэвшүүлж болзошгүйг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн гарын үсэг зурсан дотоод дипломат захидалд дурджээ. Эдгээр улс орнуудын нэрийг олон улсын аюулгүй байдал, гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагаа, цагаачлалын бүртгэл зэрэг шалгуураар үнэлсэн байна.

Хориг тавигдаж болзошгүй 36 орон дараах байдалтай байна:

Ангол, Антигуа ба Барбуда, Бенин, Бутан, Буркина Фасо, Кабо-Верде, Камбож, Камерун, Кот-д’Ивуар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Жибути, Доминик, Этиоп, Египет, Габон, Гамби, Гана, Киргиз, Либери, Малави, Мавритани, Нигери, Нижер, Сент-Китс ба Невис, Сент Люсиа, Сан-Томе ба Принсипи, Сенегал, Өмнөд Судан, Сири, Танзани, Тонга, Тувалу, Уганда, Вануату, Замби, Зимбабве.

Мөн АНУ өмнө нь Афганистан, Мьянмар, Чад, Бүгд Найрамдах Конго Улс, Экваторын Гвиней, Эритрей, Хаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен улсуудын иргэдийг бүрэн хориглосон бол Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леон, Того, Туркменистан, Венесуэл зэрэг орнуудын иргэдэд хэсэгчилсэн хориг тавьсан байна.

Энэ бодлогын хүрээнд Венесуэлийн олон зуун иргэнийг Эль Сальвадор руу албадан гаргах, мөн гадаадын зарим оюутныг Америкийн их, дээд сургуульд элсэхийг хориглох санал ч яригдаж байгаа бөгөөд АНУ-ын цагаачлалын тогтолцоо шинэ түвшинд чангарч байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 53 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 55 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 56 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 58 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 2 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 4 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 6 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 29 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 36 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 37 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 40 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 42 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 48 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 49 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 51 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 50 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 51 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 51 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 53 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top