x

Трампын төрсөн өдөртэй давхцсан цэргийн парад АНУ даяар эсэргүүцлийн жагсаал дэгдээв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 79 насны төрсөн өдрийг тохиолдуулан түүний засаг захиргаа Вашингтон хотын төвд томоохон хэмжээний цэргийн парад зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь арми болон зэвсэгт хүчний 250 жилийн ойтой давхцаж буй хүндэтгэлийн үйл ажиллагаа гэж тайлбарлагдсан ч олон нийт, иргэний нийгмийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна.

Парад орон нутгийн цагаар оройн 19:30 цагт эхэлж, Линкольны дурсгалын цогцолбороос эхлэн Цагаан ордны өмнөд тал хүртэл үргэлжилсэн бөгөөд АНУ-ын армийн мэдээлснээр “Abrams” танк зэрэг 150 орчим хуягт техник, “Blackhawk” зэрэг 50 нисдэг тэрэг, нийт 6700 гаруй цэргийн алба хаагч оролцсон байна. Энэ нь 1991 оны Булангийн дайны дараа Вашингтонд зохион байгуулагдсан анхны томоохон цэргийн парад болж байгааг хэвлэлүүд онцолжээ.

Цэргийн парадыг армийн 250 жилийн ой, эх орныхоо төлөө амь насаа зориулсан баатруудад зориулсан хүндэтгэл гэж тайлбарласан ч зарцуулсан 45 сая ам.долларын төсөв нь маргаан дэгдээж, нөөцийг улс төрийн зорилгоор ашиглалаа гэсэн шүүмжлэлтэй тулгарчээ. Армийн хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Патрик Хустед “Энэ бол эх оронч үзэл, дурсамж, бахархлын өдөр” хэмээн тайлбарласан ч иргэдийн зүгээс Трампын төрсөн өдөртэй зэрэгцүүлсэн нь түүнийг улс төрийн оноо авах гэсэн хэрэг гэж хардсаар байна.

Түүнчлэн АНУ даяар “Хаан хэрэггүй” нэртэй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, 2000 гаруй газарт жагсаал зохион байгуулагдаж болзошгүй байгаа талаар иргэний хөдөлгөөнүүд мэдээлсэн. Энэ жагсаал нь АНУ-ын үндсэн ардчиллын зарчмуудыг хамгаалах, зэвсэгт хүчнийг улс төрийн зэвсэг болгохоос сэргийлэх зорилготой гэж зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Үүссэн нөхцөл байдал нь олон нийтийн мөргөлдөөнд хүргэх эрсдэлтэй хэмээн зарим шинжээчид анхааруулж байна.

Төрсөн өдөр, цэргийн хүч харуулсан сүр хүчний парад хоёр хосолсон энэ үйл явдал нь АНУ-ын дотоодын улс төрийн хуваагдлын илэрхийлэл болон өргөжиж, олон нийтийн анхаарлыг татаж байна.

Эх сурвалж: NHK

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 13 мин Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина 17 мин Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ 18 мин УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв 21 мин УИХ-ын дарга Баруун-Урт-Бичигтийн боомтын авто замын бүтээн байгуулалттай танилцав 23 мин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав 30 мин Улаанбаатар-Рашаант чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ 38 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 40 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 50 мин Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгайлав 1 цаг 56 мин Урианхай тувачуудын урвалт 2 цаг 55 мин Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна 3 цаг 14 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 3 цаг 15 мин Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ 3 цаг 16 мин Шинэ Зуунмод хотод "Цахиурын хөндий", дата төв байгуулахаар хэлэлцэв 3 цаг 16 мин Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хийжээ 3 цаг 25 мин TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан компани байгууллаа 3 цаг 31 мин Боловсролын сайд Буриадын Соёлын сайдтай уулзав 3 цаг 32 мин УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймагт ажиллаж байна 3 цаг 32 мин Дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрлэг амьтдад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна 5 цаг 4 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Зэрлэг капитализм Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Урианхай тувачуудын урвалт Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд а... АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-... Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш 17:00–20:00 ц... “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зо... Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... СОР17 хурлыг зохион байгуулах дэд хороодын 2026 оны төлөвлөг... Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ...
Top