x

Австрийн Грац хотод гарсан буудалцаанд 11 хүн амиа алджээ

Австрийн хоёр дахь том хот болох Грацийн оршин суугчид цочирдол, гуниг, итгэл үл хүрэх мэдрэмж дунд байна. Учир нь тус улсад орчин үеийн түүхэнд тохиосон хамгийн харгис буудалцаан болж, нийт 11 хүн амиа алдсан бөгөөд тэдний дотор буудагч өөрөө багтаж байна.

Энэ аймшигт хэрэг 2024 оны зургадугаар сарын 11-ний мягмар гарагийн өглөө 10:00 цагийн орчимд Драйершүценгасс дахь дунд сургуульд гарчээ. Тус сургууль нь Грацийн гол вокзалын ойролцоо байрладаг. Энгийн өглөө шиг эхэлсэн хичээлтэй зэрэгцэн, тус сургуулийн хуучин сурагч 21 настай залуу хоёр галт зэвсэгтэйгээр сургуулийн байранд халдан орсон байна. Тэрээр хичээлээ төгсөж чадаагүй, дээрэлхүүлж байсан гэж мэдүүлсэн нь сэтгэлзүйн шалтгаантай байсныг илтгэж байна.

Цагдаа нар 17 минутын дараа нөхцөл байдлыг хяналтдаа авч чадсан ч аль хэдийн долоон эмэгтэй, гурван эрэгтэй хүн буудлагын улмаас амиа алджээ. Үүний дараа нэг эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан байна. Олон хүн одоо ч эмнэлэгт байгаа ба заримынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Буудсан этгээд өөрийгөө газар дээр нь хороосон бөгөөд хоёр галт зэвсэгтэй байсан. Тэрээр ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хууль ёсны дагуу зэвсгээ эзэмшдэг байсан ба нэг бууг хэргийг үйлдэхийн өмнөх өдөр худалдан авсан талаар мэдээлж байна.

Орон нутгийн оршин суугч Река “Манай энэ дүүрэг тун тайван, аюулгүй, амьдрахад сайхан газар. Ийм аймшигт зүйл тохиолдоно гэж хэзээ ч бодож байсангүй. Энэ бол бүхэл бүтэн хотын хувьд гунигт өдөр” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Австрийн Ерөнхийлөгч Александер Ван дер Беллен мэдэгдэлдээ:
“Энэ бол үгээр илэрхийлэхийн аргагүй аймшиг. Грацийн сургуулийн энэ хэрэг улс орныг маань зүрх рүү нь сүлбэсэнтэй адил. Ирээдүйгээ мөрөөдсөн залуус, тэднийг чиглүүлж байсан багш байлаа. Гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүсийн мэдэрч буй энэ их өвдөлтийг хөнгөвчлөх зүйл одоогоор үгүй” гэж хэлжээ.

Австрийн Канцлер Кристиан Штокер болон Дотоод хэргийн сайд Герхард Карнер нар хэрэг гарсан даруйд Грац хотод очиж, үүнийг “үндэсний хэмжээний эмгэнэл” хэмээн тодорхойлов. Мөн тэрээр “Австрийн бүх ард иргэд хамтдаа уй гашуу, харамслыг мэдэрч байна” хэмээн онцолжээ.

Австрид гурван өдрийн гашуудал зарласан бөгөөд Ерөнхийлөгчийн ордон байрладаг Вена хотын Хофбург ордон дээр төрийн далбааг хагас буулгажээ.

Австри бол Европт хамгийн зэвсэгжсэн иргэдтэй улсуудын нэг бөгөөд 100 хүн тутамд 30 галт зэвсэг ногддог гэж Small Arms Survey мэдээлдэг. Гэсэн хэдий ч сургууль руу халдсан хэрэг бараг гарч байгаагүй. Сүүлийн хэдэн арван жилийн турш:

  • 2018 онд Мистелбах хотод 19 настай хөвгүүнийг өөр нэг өсвөр насны залуу буудсан;

  • 2012 онд Санкт Пөлтенд сурагчийг эцэг нь буудсан;

  • 1997 онд Зөбэрнд 15 настай сурагч багшийгаа буудаж амь насыг нь хороосон;

  • 1993 онд Хаусляйтенд 13 настай хүү сургуулийн захирлыг шархдуулж, дараа нь өөрийгөө хороосон байна.

Сүүлийн жилүүдийн хамгийн ноцтой буудлагын хэрэг нь 2020 оны арваннэгдүгээр сард Вена хотын төвд гарч, 4 хүний амь эрсдэж, 22 хүн шархадсан юм. Тус хэрэгт исламын туйлширсан этгээд буруутай гэж тогтоогдсон.

Австрид автомат болон шахалттай бууг хориглодог бол револьвер, гар буу, хагас автомат зэвсгийг зөвхөн тусгай зөвшөөрлөөр эзэмшихийг зөвшөөрдөг. Харин ангийн болон спорт бууны хувьд зэвсгийн эсвэл ан агнуурын үнэмлэх шаардлагатай.

Грацийн буудагчийн хоёр ч зэвсэг хууль ёсны байсан бөгөөд тэрээр ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.

Сургуулийн гадна дугуйтай нэгэн залуу цагдаагийн хамгаалалтын шугамын цаанаас харж зогсож байжээ. Тэрээр сэтгүүлчид рүү хандан:
"Энэ бол аймшиг. Энэ бол миний төрж өссөн газар. Надтай адилхан насны олон хүн энд амиа алдсан гэдэгт итгэж ч чадахгүй байна. Ийм зүйл бидэнд тохиолдох ёсгүй байсан юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 57 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 59 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 9 цаг 0 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 9 цаг 2 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 6 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 8 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 9 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 32 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 40 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 41 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 44 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 46 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 52 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 53 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 55 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 53 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 54 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 55 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 57 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top