x

Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана

Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас бэлэглэсэн “Dior” брэндийн гар цүнх, эмнэлэгт хүүхдүүдийг эргэн уулзах үеэрээ өмсөж байсан цэцгэн хээтэй даашинз зэрэг хувцас хэрэглэлүүдийг энэ сард үнэ хаялцуулах гэж байна.

Уэльсийн гүнж агсны малгай, цүнх, гутал, гар зураг, гараар бичсэн захидал зэрэг 100 гаруй эд зүйлээс бүрдсэн дуудлага худалдааг “Julien’s Auctions” дуудлага худалдааны ордноос хааны гэр бүлийн гишүүний хувцас загварын хамгийн том цуглуулга хэмээн тодорхойлжээ. “Princess Diana’s Style & A Royal Collection” нэртэй дуудлага худалдаа нь энэ сарын сүүлчээр Калифорни муж улсын Беверли-Хиллс хотод эхлэхээс өмнө цахимаар үнийн саналуудыг авах ажээ.

Диана гүнж Испанид албан ёсны айлчлал хийх үедээ гэх мэт 1988-1992 оны хооронд хэд хэдэн удаа гоёж байсан даашинз, мөн 1986 онд Булангийн орнуудад айлчлах үеэрээ өмсөж байсан торгон даашинз нь хамгийн өндөр үнэд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна. Дуудлага худалдааны ордноос мэдээлснээр, эдгээр даашинз хоёулаа 200-300 мянган ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байна.

Дианагийн хувцаснууд нь түүнийг амьд сэрүүн байх үед нь ч дуудлага худалдаагаар өндөр үнэ хүрдэг байсан юм. 1997 онд тэрбээр “Christie's” дуудлага худалдааны ордноор дамжуулан 80 шахам даашинзаа үнэ хаялцуулж, хорт хавдар, ДОХ-ын судалгаанд зориулж 3.2 сая ам.доллар цуглуулж байлаа. Харин түүний өмсөж байсан хувцаснуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь 2023 онд “Julien's Auctions” дээр үнэ хаялцуулсан хар, цэнхэр өнгийн даашинз юм. Диана гүнж 1980-аад оны дундуур хоёр удаа олон нийтийн арга хэмжээнд өмсөж байсан, Мароккогийн загвар зохион бүтээгч Жак Азагуригийн урласан уг даашинз 1.14 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.

CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 59 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цаг 1 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 9 цаг 2 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 9 цаг 4 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 8 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 10 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 11 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 34 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 42 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 43 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 46 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 48 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 54 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 55 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 56 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 55 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 56 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 57 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 59 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top