x

АНУ, Хятадын талууд Женевийн тохиролцоог хэрэгжүүлэхээр тохиролцов

АНУ, Хятад улсууд худалдааны асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж хоёр талын төлөөлөгчид Лондон хотноо хоёр өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээний дараа мэдэгджээ.

АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, бид Женевт хийсэн хэлэлцээ болон хоёр улсын төрийн тэргүүн нарын утсаар ярих үеэр хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхээр тохиролцлоо гэсэн байна. Хятадын олон улсын худалдааны төлөөлөгч, Худалдааны яамны дэд сайд Ли Чэнган мөн сэтгүүлчдэд ижил мэдээлэл өгчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр утсаар ярьж, хоёр улс бие биенээ Женевийн худалдааны хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгаснаас үүдэлтэй нөхцөл байдлыг тогтворжуулсан юм. Тавдугаар сарын дундуур Швейцарт болсон уулзалтын үеэр дэлхийн хоёр том эдийн засаг дөрөвдүгээр сард нэмэгдүүлсэн харилцан тарифыг 90 хоногийн хугацаагаар түр хойшлуулахаар тохиролцсон билээ.

“Энэхүү хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцоог Ерөнхийлөгч Трампаар батлуулахын тулд” Худалдааны төлөөлөгч Жеймисон Гриртэй хамт Вашингтон руу буцна гэж Х.Лутник мэдэгджээ. Хэрэв Ши Жиньпин мөн үүнийг зөвшөөрвөл “бид уг тохиролцоог хэрэгжүүлнэ” гэж Х.Лутник нэмж хэлжээ.

Хятадаас АНУ руу хийх газрын ховор элементийн экспортыг хязгаарласан нь сүүлийн хэлэлцээрийн “үндсэн хэсэг” байсан бөгөөд “хоёр талын тохиролцоо хэрэгжсэнээр асуудал шийдэгдэнэ” гэдэгт АНУ найдаж байна гэж тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн Бээжин газрын ховор элементийн экспортыг зөвшөөрсний дараа Хятадад дэвшилтэт технологийн борлуулалтад тавьсан АНУ-ын хязгаарлалтуудыг цуцлах ажээ.

Энэ долоо хоногт болсон хэлэлцээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, Хятадын Худалдааны сайд Ван Вэнтао нар мөн оролцсон юм.

Reuters 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 50 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 52 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 53 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 55 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 59 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 1 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 2 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 25 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 33 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 34 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 37 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 39 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 44 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 45 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 47 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 46 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 47 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 48 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 50 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top