x

Газын зурваст 60 хоног гал зогсоох тохиролцоо хийсэн гэх мэдээлэлд талууд өөр өөр байр суурьтай байна

“Al Arabiya” телевизийн мэдээлснээр, Израил болон Палестины ХАМАС хөдөлгөөн Газын зурваст 60 хоногийн хугацаатай гал зогсоох гэрээний төслийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар талууд АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткоффт мэдэгдсэн гэжээ. Энэхүү тохиролцоог ойрын хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор зарлах төлөвтэй байна гэж эх сурвалж дурдсан байна.

Гэвч ХАМАС хөдөлгөөний зүгээс Уиткоффын саналыг судалж буй ч, тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй гэсэн байр суурийг “Quds” цахим хуудсаар дамжуулан илэрхийлжээ. Тус хөдөлгөөн уг мэдээлэлд одоогоор тодорхой тайлбар өгөөгүй байгаа юм.

Израилын “Ynet” цахим хуудсаар өмнө нь мэдээлснээр, Уиткоффын шинэ төлөвлөгөөнд:

  • 60 хоногийн хугацаанд гал зогсоох,

  • Эхний долоо хоногт барьцаанд байгаа 10 хүнийг хоёр үе шаттайгаар суллах,

  • ХАМАС-аас 18 хүний цогцсыг Израилын талд хүлээлгэн өгөх,

  • Израилын зүгээс батлагдсан жагсаалтын дагуу Палестины хоригдлуудыг суллах,

  • Мөн НҮБ болон олон улсын байгууллагуудаар дамжуулан Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх зэрэг заалтууд багтжээ.

Энэ гэрээг хүлээн зөвшөөрсөн тухайгаа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тавдугаар сарын 29-ний өдөр мэдэгдсэн бөгөөд гэрээний нөхцөлийг тодорхой заасан албан ёсны жагсаалтыг талуудад илгээх бэлтгэлээ хангаж байгааг АНУ-ын тусгай элч өмнө нь мэдэгдсэн билээ.

Одоогоор гал зогсоох асуудлаар албан ёсны зар тараагүй бөгөөд талуудын байр суурь бүрэн нэгдвэл Газын зурваст нөхцөл байдал намжих, хүмүүнлэгийн тусламжийг хэвийн хүргэх боломжтой болох юм.

Эх сурвалжууд: TASS, Al Arabiya, Quds Net, Ynet

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 10 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 33 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 41 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 55 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 11 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 1 цаг 18 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цаг 28 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 1 цаг 31 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 17 цаг 43 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 17 цаг 45 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 17 цаг 49 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 17 цаг 51 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 17 цаг 55 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 17 цаг 57 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 18 цаг 47 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 8 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 21 цаг 2 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 8 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 11 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 13 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top