x

Мексик улс шүүгчдийг ард нийтийн сонгуулиар сонгодог дэлхийн анхны улс болох гэж байна

Мексик улс бүх шатны шүүгчдийг сонгогчдын саналаар тодруулдаг дэлхийн анхны улс болох алхмыг хийж эхэллээ. Энэ нь авлига, хариуцлагагүй байдалтай тэмцэх зорилготой шинэчлэл боловч олон нийтийн дунд маргаан дэгдээгээд байна.

Шинэчлэлийн хүрээнд ирэх ням гарагт холбооны, дүүргийн болон орон нутгийн хэдэн мянган шүүгчийг ард нийтийн санал хураалтаар сонгохоор төлөвлөжээ. Үлдсэн шүүгчдийг 2027 онд ижил байдлаар сонгох аж. Засгийн газрын зүгээс энэ үйл явц нь авлигатай тэмцэх, шүүхийн системийн итгэлийг сэргээх томоохон алхам хэмээн үзэж байна. Гэхдээ эсэргүүцэгчдийн зүгээс энэ нь эсрэгээрээ шүүхийн хараат бус байдалд заналхийлж, нэр хүндгүй хүмүүсийг сонгох эрсдэлийг дагуулна гэж анхааруулжээ.

Тухайлбал, олон улсын хэмжээний хар тамхины наймаачин Хоакин “Эль Чапо” Гузманы өмгөөлөгч гэх мэт этгээдүүд нэр дэвшиж магадгүй гэсэн болгоомжлол бий. Гэхдээ нэр дэвшигч нь хууль зүйн боловсролтой, мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай, гэмт хэрэгт холбогдоогүй байх зэрэг нарийвчилсан шалгуур тавигдах юм.

Шүүхийн салбарынхан болон зарим хуульчид энэхүү шинэчлэлд хүчтэй эсэргүүцэж, хэд хэдэн удаа эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Мексикийн 28 настай хуульч Олимпиа Рохас Лувиано “шударга ёс бол санал өгч шийддэг зүйл биш, харин мэргэжлийн мэдлэгтэй хүмүүсийн ажил” хэмээн шүүмжилжээ. Харин нийслэлийн шүүхэд нэр дэвшиж буй шүүгч Мариа дель Росио Моралес “улс орныхоо төлөө ажиллана” хэмээн илэрхийлжээ.

Шинэчлэл хэрэгжсэн тохиолдолд Мексик улс шүүгчдийг ард нийтийн санал хураалтаар сонгодог дэлхий дээрх цорын ганц улс болох юм.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 11 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 34 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 41 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 56 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 12 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 1 цаг 18 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цаг 29 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 1 цаг 32 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 17 цаг 44 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 17 цаг 46 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 17 цаг 50 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 17 цаг 52 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 17 цаг 55 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 17 цаг 57 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 18 цаг 48 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 8 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 21 цаг 2 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 8 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 11 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 13 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top