x

Наполеоны түүхэн сэлэм Парист 4.7 сая еврогоор зарагдав

Францын эзэн хаан Наполеон Бонапартын хэрэглэж байсан түүхэн сэлэм Парисын “Drouot” дуудлага худалдааны ордонд болсон дуудлага худалдаагаар 4.66 сая евро (ойролцоогоор 5.27 сая ам.доллар)-ын үнэ хүрч зарагджээ. Энэхүү сэлмийг Наполеон 1802 онд тусгайлан захиалж хийлгэн, хаанчлалынхаа турш хадгалж байсан түүхтэй.

Дуудлага худалдааг “Giquelo” компани зохион байгуулсан бөгөөд анхны үнэ нь 700 мянгаас 1 сая еврогийн хооронд байсан ч түүхэн үнэ цэнэ, ховор нандин байдлаасаа шалтгаалан хэд дахин өссөн үнэ хүрсэн байна.

Сэлмийг Наполеон дараа нь өөрийн итгэлт хүн болох маршал Эммануэл де Грушид бэлэглэсэн. Грушигийн гэр бүл уг сэлмийг 1815 оны Ватерлоогийн тулалдааны дараа өнөөг хүртэл хадгалж иржээ.

Түүхийн хувьд онцлогтой энэхүү сэлэм нь Наполеонтой холбоотой эд зүйлсийн дуудлага худалдааны хамгийн өндөр үнийн нэг болж, 2007 онд 4.8 сая еврогоор зарагдсан Маренгогийн тулалдаанд хэрэглэж байсан сэлэмтэй эн зэрэгцсэн дүн болж байна.

Мөн энэ төрлийн цуглуулгын хүрээнд:

  • 2023 онд Наполеоны гурвалжин оройтой малгай 1.9 сая еврогоор,

  • 2024 онд гар буунууд нь 1.69 сая еврогоор тус тус зарагдсан түүхтэй.

Түүнчлэн Наполеоны адил төрлийн өөр нэг сэлэм одоогоор ОХУ-ын Санкт-Петербург дахь Эрмитаж музейд хадгалагдаж буй бөгөөд энэхүү дуудлага худалдаагаар зарагдсан хувилбар нь цорын ганц хувийн өмчид байсан жинхэнэ дурсгалт зүйлд тооцогдож байв.

Эх сурвалж: France 24, Drouot

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 11 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 34 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 41 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 56 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 12 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 1 цаг 18 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цаг 29 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 1 цаг 32 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 17 цаг 44 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 17 цаг 46 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 17 цаг 50 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 17 цаг 52 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 17 цаг 55 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 17 цаг 57 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 18 цаг 48 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 8 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 21 цаг 2 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 8 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 11 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 13 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top