x

Ливерпүүл хотод ялалтын баярын үеэр автомашин явган зорчигчдыг дайрч, 27 хүн гэмтжээ

Английн Премьер лигт түрүүлсэн "Ливерпүүл" баг ялалтаа тэмдэглэж байх үеэр тус хотын төв хэсэгт нэгэн этгээд автомашинаараа олон нийт рүү дайрч, нийт 27 хүн гэмтсэн ноцтой хэрэг гарсан талаар ВВС мэдээлэв. Гэмтэж бэртэгсдийн дунд дөрвөн хүүхэд байсныг түргэн тусламжийн албаны төлөөлөгч Дэвид Китчен мэдэгдэж, тэднийг яаралтайгаар Ливерпүүлийн эмнэлгүүдэд хүргэсэн байна.

Хэрэг "Ливерпүүл" багийн тоглогчид ялалтын цомоо задгай автобусанд гарган харуулсан ёслолын парадын дараах мөчид гарсан байна. Олон нийтийн бөөгнөрөл тарж эхэлж байсан тэр үед "Форд" маркийн автомашин олны дундуур гэнэт орж иржээ. Мерсисайд гүнлэгийн аврах албаны дарга Ник Серл мэдээлэхдээ, уг үйл явдлын үеэр дөрвөн хүн автомашины дугуйн хооронд хавчуулагдсан хүнд нөхцөл үүссэн хэмээн онцолсон байна.

Цагдаагийн газар уг хэрэгт холбогдуулан 53 настай эрэгтэйг баривчилсан ба Ливерпүүл хотын нэгэн дүүрэгт оршин суудаг уг этгээдийг мөрдөн шалгаж эхэлжээ. Цагдаагийн даргын туслах Женни Симс уг явдлыг террорист халдлага гэж ангилахгүй байгааг мэдэгдсэн ч мөрдөн шалгалт үргэлжилж байна.

Үйл явдлыг гэрчлэхдээ ВВС-гийн нэгэн сэтгүүлч тухайн автомашинд дайруулах дөхсөн тухайгаа ярьжээ. Түүний хэлснээр, хэсэг залуус машин руу цохиж, эд зүйлс шидэж, арын цонхыг нь хагалсан ч жолооч зогсолгүй зугтсан байна.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг "аймшигтай" хэмээн тодорхойлж, аврах албаныхны түргэн шуурхай үйл ажиллагаанд талархал илэрхийлсэн бөгөөд гэмтэж бэртсэн иргэдэд хандан гүн эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 13 цаг 14 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 13 цаг 17 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 13 цаг 18 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 13 цаг 20 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 13 цаг 24 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 13 цаг 25 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 13 цаг 27 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 14 цаг 50 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 14 цаг 58 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 14 цаг 59 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 15 цаг 2 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 15 цаг 4 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 15 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 15 цаг 9 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 15 цаг 10 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 15 цаг 12 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 17 цаг 11 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 17 цаг 12 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 17 цаг 12 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 17 цаг 15 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top