x

Израилийн довтолгооны үеэр өлсгөлөнд нэрвэгдсэн охины гунигт түүх

Израилийн арми Газын зурваст довтолгоогоо дахин эхлүүлж, дайн арван есөн сарын турш үргэлжилж буй энэ үед нутгийн хүүхдүүд камерын өмнө үл тоомсорлон өнгөрнө. Үхэл, өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн дунд өсөж буй хүүхдүүдийг гайхашруулах зүйл бараг үлдсэнгүй.

Тэд өдөр бүр хүнсний тусламжийн багахан хэмжээний тараалт хүлээн цуваанд зогсоно. BBC агентлагийн орон нутгийн зураглаач тэдний хоосон харц, шаналсан уйлаан, нас барагсдыг цагаан даавуунд ороож, нэрийг нь бичиж буй дүр зурагтай өдөр бүр нүүр тулна. Түүний нэрийг аюулгүй байдлын үүднээс нийтлэхгүй.

Тэрбээр энэ удаа Хан Юнус хот дахь Нассер эмнэлэгт зураг авалт хийж байхдаа харсан тавхан сартай охин Сивара Ашурыг эргэн хайхаар гарчээ. Тэр үед Сиварагийн жин дөнгөж 2.1 кг байсан нь тухайн насны хүүхдийн дундаж жингийн талаас бага үзүүлэлт байв.

Сивара одоо эмнэлгээс гарсан бөгөөд эвдэрч сүйдсэн байшингуудын дунд орон гэрээ орлох нэг өрөө түр сууцанд ээж Нажва болон эмээ Риймтэйгээ амьдарч байна. Гэхдээ охины биеийн байдал дахин муудаж байгаа талаар ээж нь мэдээлжээ. Сивар энгийн хүүхдийн сүүг шингээж чаддаггүй учир тусгай зориулалтын сүүн тэжээл хэрэгтэй боловч түүнийг олоход бэрх байна.

"Түүний жинг хянаж, хооллолтыг сайжруулах шаардлагатай. Гэтэл эмнэлгээс өгсөн ганц лааз сүү бараг дууссан. Би охиноо сайжраагүй гэж бодож байна" хэмээн Нажва өгүүлжээ.

Тэрээр мөн тэсрэх бөмбөг, дроны чимээний улмаас охин нь байнга цочиж, нойр нь хямардаг талаар дурдав. Нөхцөл байдлын улмаас Нажва өөрөө ч хангалттай хооллож чадахгүй байгаа нь хөхөөр хооллох боломжийг хаасан гэж үзэж байна. Тэдний хувьд хоол хүнс, сүү, живх худалдан авах боломж бараг үгүй болсон ажээ.

Израилийн тал хүнсний хомсдолгүй, тусламж орж ирж байгаа хэмээн мэдэгдэж буй ч НҮБ болон тусламжийн байгууллагуудын мэдээллээр нөхцөл байдал эсрэгээрээ хүнд байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш тусламжийн хэмжээг "цайны халбага" хэмээн тодорхойлсон бөгөөд хүн амын 80 хувь нь нүүлгэн шилжүүлэлт эсвэл цэргийн бүсэд амьдарч байгааг дурджээ.

Газын зурваст хоёр сая гаруй иргэн ийм нөхцөлд амьдарч байгаа бөгөөд Сивар охин, түүний гэр бүл тэдний л нэг юм.

Нажва эцэст нь хэлэхдээ: "Ирээдүй, өнгөрсөн хоёрын тухай бодох боломжгүй. Зөвхөн өнөөдрийг яаж даван туулж амьд үлдэх вэ гэдгээ л бодож байна" хэмээн өгүүлэв.

Эх сурвалж: BBC News, нэмэлт мэдээллийг Malak Hassouneh, Alice Doyard, Nik Millard

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 13 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 13 цаг 12 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 13 цаг 13 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 13 цаг 15 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 13 цаг 19 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 13 цаг 21 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 13 цаг 22 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 14 цаг 45 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 14 цаг 53 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 14 цаг 54 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 14 цаг 57 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 14 цаг 59 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 15 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 15 цаг 4 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 15 цаг 5 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 15 цаг 7 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 17 цаг 6 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 17 цаг 7 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 17 цаг 8 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 17 цаг 10 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top