x

Умард Солонгос шинэ байлдааны хөлөг онгоцны ослыг мөрдөн шалгаж эхэлжээ

Умард Солонгосын зүүн нутгийн Чонжин боомтод саяхан болсон шинэ байлдааны хөлөг онгоцыг усанд тавих ёслолын үеэр гарсан ослыг тус улсын эрх баригчид мөрдөн шалгаж эхэлсэн талаар төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр уламжиллаа.

Ослын үеэр 5000 тоннын даацтай байлдааны хөлгийн хэсэг эвдэрч, тэнцвэр алдагдсан бөгөөд удирдагч Ким Жөн Ун уг үйл явдлыг “гэмт хэргийн шинжтэй” гэж шүүмжилжээ. Хэдий тийм боловч Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) хөлгийн ёроолд цоорхой илрээгүй, усан доорх болон доторх үзлэг шалгалтаар ноцтой хохирол тогтоогдоогүй хэмээн мэдээлсэн байна.

Мөрдөн шалгах багийн урьдчилсан дүгнэлтээр, далайн усыг соруулж тэнцвэрийг сэргээхэд хоёр гурван хоног, хөлгийн хажуу хэсгийг бүрэн сэргээхэд арав орчим хоног шаардагдах төлөвтэй байгаа аж. Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв зөвлөл уг явдлыг цэргийн салбар дахь хариуцлагагүй байдалд анхаарал хандуулах дохио гэж үзэж, ослын шалтгаан, буруутай этгээдүүдийг нарийн тогтоохыг үүрэг болгосон байна.

Чонжин усан онгоцны үйлдвэрийн менежер Хон Кил Хог пүрэв гарагт хууль сахиулах байгууллагад дуудагдаж, осолд буруутай байж болзошгүй этгээдүүдийг саатуулан шалгаж эхэлжээ. Ослын үед хөлөг онгоцыг зөв техник ашиглалгүйгээр усанд тавьсан бололтой бөгөөд хөлгийн зарим хэсэг хөмөрсөн хэвээр байгаа талаар Өмнөд Солонгосын зүгээс мэдээлсэн байна.

Пүрэв гарагт уг ослын тухай анх мэдээлсний дараа Умард Солонгос Зүүн тэнгис рүү олон далавчит пуужин харвасан бөгөөд энэ нь тухайн осолтой холбоотой байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: Yonhap, KCNA

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 13 цаг 14 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 13 цаг 16 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 13 цаг 17 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 13 цаг 19 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 13 цаг 23 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 13 цаг 25 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 13 цаг 26 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 14 цаг 49 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 14 цаг 57 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 14 цаг 58 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 15 цаг 1 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 15 цаг 3 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 15 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 15 цаг 8 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 15 цаг 9 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 15 цаг 11 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 17 цаг 10 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 17 цаг 11 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 17 цаг 12 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 17 цаг 14 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top