x

Даничууд 70 насандаа тэтгэвэрт гарна

Данийн парламент 2040 он гэхэд тэтгэврийн насыг 70 болгох тухай хуулийг баталснаар даничууд Европын орнуудын иргэдээс хамгийн хожуу тэтгэвэрт гарах болж байна.  

Дани улс 2006 оноос хойш тэтгэврийн насыг дундаж наслалттай уялдуулж, таван жил тутамд шинэчлэн тогтоож иржээ. Тэтгэвэрт гарах нас одоогоор 67 байгаа бол 2030 онд 68, 2035 онд 69 болж өснө. Харин 1970 оны 12 дугаар сарын 31-нээс хойш төрсөн бүх хүн 70 насандаа тэтгэвэртээ гарах юм. Шинэ хуулийг пүрэв гарагт 81 гишүүн дэмжиж, 21 гишүүн эсэргүүцсэнээр баталжээ.

Гэсэн хэдий ч өнгөрсөн онд Социал-Демократ Ерөнхий сайд Метте Фредериксен тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлэх зарчмыг дахин хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байв. Тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан жагсаал цуглаанууд сүүлийн хэдэн долоо хоногийн турш Копенхаген хотод өрнөсөн юм.

Пүрэв гаригт болсон санал хураалтын өмнө Данийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Жеспер Этруп Расмуссен мэдэгдэхдээ, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх саналыг “шударга бус” хэмээн тодорхойлжээ. “Дани улс эрүүл эдийн засагтай хэдий ч Европын Холбооны орнууд дундаа тэтгэврийн насыг хамгийн өндөр болгох гэж байна. Тэтгэвэрт гарах нас өндөр байна гэдэг нь хүмүүс өндөр насаа хүндтэйгээр эдлэх эрхээ алдана гэсэн үг” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Европ даяар тэтгэврийн нас харилцан адилгүй байдаг. Сүүлийн жилүүдэд олон засгийн газар дундаж наслалт уртсаж буйг харгалзан үзэхийн сацуу төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор тэтгэврийн насыг нэмэгдүүлэх болжээ. Шведэд гэхэд 63 наснаас эхлэн тэтгэвэр авах боломжтой байдаг. Харин Италид тэтгэврийн нас 67 байдаг боловч Данийн нэгэн адил дундаж наслалтад үндэслэн зохицуулалт хийх гэж байгаа бөгөөд 2026 онд нэмэгдэж магадгүй байна.

Их Британид 1954 оны 10 дугаар сарын 6-наас 1960 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд төрсөн хүмүүс 66 наснаас тэтгэврээ авч эхэлж байна. Харин үүнээс хойш төрсөн хүмүүсийн хувьд тэтгэврийн нас аажмаар нэмэгдэх ажээ. Мөн Францад 2023 онд тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлсэн хууль батлагдсан юм. Энэ өөрчлөлт олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. 

 BBC

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 13 цаг 14 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 13 цаг 17 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 13 цаг 18 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 13 цаг 20 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 13 цаг 23 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 13 цаг 25 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 13 цаг 27 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 14 цаг 50 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 14 цаг 58 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 14 цаг 59 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 15 цаг 2 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 15 цаг 4 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 15 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 15 цаг 9 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 15 цаг 10 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 15 цаг 12 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 17 цаг 11 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 17 цаг 12 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 17 цаг 12 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 17 цаг 15 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top