x

Европ, Британи хоёр ОХУ-ын эсрэг шинэ хориг зарлав

Европын Холбоо болон Их Британи улс ОХУ-ын эсрэг шинэ эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар болсноо хамтран зарлалаа. Тэдний зүгээс АНУ-ын шийдвэрийг хүлээх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд аль болох хурдан, бие даан шийдвэрлэх нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Шинэ хориг арга хэмжээ нь ОХУ-ын “сүүдрийн флот” хэмээн нэрлэгддэг, хяналтаас гадуур газрын тос тээвэрлэдэг хөлөг онгоцуудад чиглэж байгаа аж. Мөн хориг нь Оросын эдийн засгийн тогтворгүй байдлыг зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлж буй санхүүгийн фирмүүдийг хамарна. Украин дахь дайныг зогсоох оролдлогын хүрээнд авч буй энэ алхмыг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский сайшаан хүлээн авч, АНУ ч нэмэгдэн оролцвол сайн хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

Германы гадаад хэргийн сайд Иоханн Вадефул Европын талуудын зорилгыг тодорхой илэрхийлсэн нь “ОХУ ямар ч нөхцөлгүйгээр даруй гал зогсоох”-ыг шаардаж байгаа явдал юм. Гэвч ОХУ энэ шаардлагыг үл хүлээн зөвшөөрч байгаагаас шалтгаалан Европын тал арга хэмжээ авахад хүрсэн байна.

АНУ-ын хувьд одоогоор тодорхой байр суурь илэрхийлээгүй бөгөөд Европын энэ шинэ алхмыг ажиглаж байгаа гэсэн мэдэгдэл хийжээ. Харин даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярилцсан бөгөөд уг ярианы үеэр эдийн засгийн хориг болон гал зогсоох талаар шууд хэлэлцээгүй гэдгийг албаны хүмүүс онцолсон байна.

Трамп өмнө нь нөхцөлгүйгээр 30 хоногийн гал зогсоох шаардлага тавьж байсан ч энэ удаагийн ярианд уг шаардлагаа зөөлрүүлж, Украин дахь дайныг богино хугацаанд зогсооно гэсэн сонгуулийн үеийн амлалтаа хэрээс хэтэрсэн байсныг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн тэрээр ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: DW, BBC, Euronews

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Nogoonoo (66.181.191.185)
    Putin guai tanaas guij bna buh yum hugjliin deed tsegtee tultsan ene uyd naad muu alialagchaa gants puujingaar budaa bolgooch
    2025 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.184.158)
    оросыг хоригт оруулах гэж байж өөрсдөө хохирох нь дээ орост бүх эрдэс баялаг нь байна өөрсдөө бүгдийг хийж бна яаж хорих юм
    2025 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 13 цаг 16 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 13 цаг 18 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 13 цаг 19 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 13 цаг 21 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 13 цаг 25 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 13 цаг 27 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 13 цаг 28 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 14 цаг 51 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 14 цаг 59 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 15 цаг 0 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 15 цаг 3 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 15 цаг 5 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 15 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 15 цаг 11 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 15 цаг 11 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 15 цаг 13 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 17 цаг 12 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 17 цаг 13 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 17 цаг 14 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 17 цаг 16 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top