x

Германд улс төрийн сэдэлтэй гэмт хэрэг түүхэн дээд хэмжээнд хүрч өсөв

2024 онд Герман улсад улс төрийн сэдэлтэй гэмт хэрэг өмнө байгаагүй хэмжээнд хүрч өссөн тухай Дотоод хэргийн яамнаас гаргасан тайланд дурджээ. Энэхүү өсөлтөд дотоод болон гадаад орчны олон хүчин зүйлс нөлөөлсөн байна. Тухайлбал, тухайн онд болсон олон сонгууль, Газын зурвасын дайнтай холбоотойгоор нийгэмд үүссэн хуваагдал, мөн Европ даяар газар авч буй хэт барууны үзэл зэргээс улбаалж улс төрийн маргаан, уур бухимдал, улмаар хүчирхийлэл нэмэгдсээр байгаа аж.

Тайланд дурдсанаар хэт барууны үзэл суртлаас үүдэлтэй улс төрийн сэдэлтэй гэмт хэрэг нийт 84172 тохиолдлоор бүртгэгдэж, өмнөх оноос 40 хувиар өссөн байна. Мөн улс төрийн сэдэлтэй хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг 15 хувиар нэмэгдэж, 4107 хэрэг болсон нь 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Эдгээр хохирогчдын 45 хувь нь барууны үзэлтнүүдийн үйлдэлд өртсөн гэдгийг мөн тэмдэглэсэн байна.

Цагаач руу чиглэсэн гэмт хэргийн тоо ч эрс өсчээ. Машинтай дайрах, хүйтэн зэвсэг ашиглан халдах зэрэг халдлагууд цагаач олноор төвлөрсөн бүсүүдэд ихээр бүртгэгдсэн байна. Хэт барууны үзэлтнүүдээс гадна хэт зүүний байр суурьтай этгээдүүд ч улс төрийн сэдэлтэй гэмт хэрэг үйлдэж буй ч тэдний учруулсан хохирол харьцангуй бага байжээ.

Европ даяар газар авч буй хэт барууны популист үзэл Германд ч мөн адил эрчимтэй нэвтэрч байна. Эдийн засгийн тодорхойгүй байдал, цагаачлалын эсрэг үзэл, Газын зурвасын дайнд Германы засгийн газар Израилийг дэмжсэн байр суурь зэргээс үүдэн олон нийтийн дунд бухимдал нэмэгдэж, үүний дүнд Германы Альтернатив нам (AfD) улс төрийн орон зайд хүчээ авчээ.

AfD нам 2024 онд гурван орон нутгийн сонгууль, бүх нийтийн сонгууль, мөн Европын Парламентын сонгуульд оролцож, түүхэн дэх хамгийн өндөр санал авч, нөлөөгөө тэлжээ. Гэвч тус намын цагаачдын эсрэг үндсэрхэг байр суурь, исламын орноос ирэгсдийг гэмт хэрэгтнүүдтэй зүйрлэсэн мэдэгдлүүд нь Германы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн анхаарлыг татаж, тэднийг “хэт барууны туйлшрагч бүлэг” хэмээн тодорхойлоход хүргэсэн байна.

Харин Альтернатив намын зүгээс өөрсдийгөө ардчилалд заналхийлэгч бус харин “улс даяар хүчирхийллийг бууруулах зорилготой” гэж мэдэгдсэн бөгөөд одоогийн байдлаар тус нам Германы Бундестагт суудлын тоогоор хоёрдугаарт бичигдэж байна.

Эх сурвалж: Der Spiegel, Deutsche Welle, Bundesministerium des Innern

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 13 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 35 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 43 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 58 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 14 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 1 цаг 20 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цаг 31 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 1 цаг 34 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 17 цаг 45 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 17 цаг 48 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 17 цаг 52 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 17 цаг 54 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 17 цаг 57 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 17 цаг 59 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 18 цаг 50 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 10 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 21 цаг 4 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 10 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 13 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 15 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top