x

Трамп: Хятадтай шударга худалдааны хэлэлцээр хийх нь АНУ-ын нэн тэргүүний зорилт

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Хятад болон бусад орнуудтай шударга худалдааны хэлэлцээр байгуулах нь нэн тэргүүний зорилт гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр “Air Force One” онгоцонд өгсөн мэдэгдэлдээ, Хятадын дарга Ши Жиньпинтэй энэ долоо хоногт уулзах төлөвлөгөө байхгүй ч, АНУ-ын төлөөлөгчид Бээжингийн төлөөлөлтэй олон асуудлаар идэвхтэй хэлэлцэж байгаа гэлээ. Худалдааны хэлэлцээрийн талаар энэ долоо хоногт зарлах эсэх талаар асуухад тэр “магадлал өндөр” гэж хариулсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Д.Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд олон улсын худалдааны түншүүддээ 10 хувийн тариф ногдуулсан бөгөөд Хятад, Канад, Мексик зэрэг улсад ган, хөнгөн цагаан, автомашины экспортод 25 хувийн өндөр татвар, Хятадад бүр 145 хувийн татвар оноосон юм. Гэвч үүний дараа тарифын хэрэгжилтийг 90 хоногоор хойшлуулсан бөгөөд энэ хугацаанд хэлэлцээр хийх боломжийг эрэлхийлж байна. Хариу тариф долдугаар сарын 8-наас хэрэгжиж эхлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ерөнхийлөгч Трамп “Хятад улс АНУ-г олон жилийн турш хохироосоор ирсэн” гэж шүүмжлээд, АНУ-ын ерөнхийлөгч асан Ричард Никсоны Хятадтай харилцаа тогтоох шийдвэрийг хамгийн муу шийдвэр байсан гэж нэрлэжээ.

Тэрбээр NBC News-д өгсөн ярилцлагын үеэр Хятадын тал тохиролцоонд хүрэхийг “маш ихээр хүсэж байна” гэж мэдэгдсэн бөгөөд АНУ “их наяд долларын худалдааны алдагдлыг зогсоож, одоо Хятадтай бизнес хийхгүй байгаа нь эерэг алхам” хэмээн онцолсон байна.

“Бид шударга хэлэлцээр хийх ёстой. Энэ бүхний үр дүнг харах л үлдлээ” гэж Ерөнхийлөгч Трамп мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 6 цаг 9 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 6 цаг 11 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 6 цаг 12 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 6 цаг 14 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 6 цаг 18 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 6 цаг 20 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 6 цаг 21 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 7 цаг 44 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 7 цаг 52 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 7 цаг 53 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 7 цаг 56 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 7 цаг 58 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 8 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 4 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 8 цаг 5 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 8 цаг 6 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 10 цаг 5 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 10 цаг 6 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 10 цаг 7 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 10 цаг 9 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top