x

Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна

Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Тани Израиль, Хамасын хооронд Газа дахь гал зогсоох шинэ гэрээг зуучлах хүчин чармайлтад "бага зэрэг ахиц" гарсан ч "дайныг хэрхэн бүрэн зогсоох вэ" гэсэн эцсийн асуултын хариулт хараахан олдоогүй байгааг мэдэгдлээ.

Энэхүү мэдэгдэл нь өнгөрсөн Пүрэв гарагт Катарын нийслэл Дохад Израилийн тагнуулын алба болох Моссадын тэргүүн Давид Барнеатай хийсэн уулзалтын дараа гарсан юм. Мөн Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан Дохад үг хэлэхдээ Хамас бүлэглэл "дайнд урт хугацааны шийдэл олох хэлэлцээр хийхэд илүү уян хатан ханддаг" болсон талаар тэмдэглэв.

Өнгөрсөн долоо хоногт Хамас Израилийн санал болгосон 45 хоногийн түр зогсолтын гэрээг няцаасан. Гэвч одоо Хамас үлдсэн бүх барьцаалагдсан хүмүүсийг суллах, дайныг дор хаяж таван жил зогсоох агуулгатай гэрээг байгуулах саналд бэлэн байгаа бололтой.

Хамас зэвсгээ хураах асуудлыг авч үзэх боломжтой гэж мэдэгдсэн ч зөвхөн Израиль цэргээ Газын зурвасаас бүрэн гаргавал энэ хувилбарыг бодож үзэхээ илэрхийлжээ. Гэвч Израилийн засгийн газар ийм алхам хийх төлөвгүй байна.

Израиль улс гуравдугаар сарын эхээр Газаруудад бүрэн бүслэлт тогтоож, агаар болон газар дээрх довтолгоогоо дахин эхлүүлсэн юм. Хамасын удирдлагатай Газын эрүүл мэндийн яамны мэдээлснээр, энэ хугацаанд дор хаяж 2,151 палестин хүн амь үрэгдсэн бөгөөд үүний 51 нь өнгөрсөн 24 цагт амь насаа алдсан байна.

Израилийн тал мөн Хамасын эсрэг тулалдаанд Израилийн нэг цэрэг, нэг цагдаа амь үрэгдсэнийг мэдээлжээ.

Пүрэв гарагт Израилийн Моссадын тэргүүн Давид Барнеа Катарын Ерөнхий сайдтай уулзах үеэр хэлэлцээний явцад тодорхой ахиц гарсан боловч Израиль, Хамасын хооронд гал зогсоох хэлэлцээний утга агуулгын талаар томоохон зөрүү байгааг онцолжээ.

Шейх Мохаммед:

“Хоёр тал нэг ижил зорилготой биш байхад дайныг зогсоох боломж маш нарийхан болдог” хэмээн Дохад хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.

Хамас өнгөрсөн амралтын өдрүүдэд Египетийн нийслэл Каир хотод тус улсын албаныхантай уулзаж, гал зогсоох хэлэлцээр, мөн Газад үүсээд буй хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх талаар ярилцсан байна.

Хамастай холбоотой нэгэн палестин эх сурвалж BBC-д өгсөн мэдээлэлдээ, Хамас Газын зурвасыг үндэсний болон бүс нутгийн түвшинд тохиролцсон ямар ч палестин байгууллагад шилжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн гэжээ. Үүнд Баруун эрэгт байрлах Палестины Үндэсний захиргаа (PA) эсвэл шинээр байгуулах захиргааны байгууллага багтаж болно.

АНУ ч мөн Газын зурвасыг дайны дараа шинэчлэгдсэн Палестины Үндэсний захиргаанд шилжүүлэх санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Харин Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газад Палестины Үндэсний захиргаанд ямар ч үүрэг роль олгохыг эсэргүүцэж, палестины тусгаар тогтносон улсын байгууламжийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Өнгөрсөн Бямба гарагт Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Палестины Чөлөөлөх Байгууллага (PLO)-д ойрын хүн болох Хусейн аль-Шейхийг өөрийн орлогчоор томилсон талаар PLO мэдээлжээ. 89 настай Аббас 2004 оноос хойш PLO болон Палестины Үндэсний захиргааг тэргүүлж байгаа ч урьд нь залгамжлагч тодруулах, дотоод шинэчлэл хийхээс зайлсхийж ирсэн юм.

Палестины Үндэсний захиргааны удирдлага дайны дараах Газын зурвасыг удирдах бэлэн байдлаа илэрхийлсэн хэдий ч дотоодын палестинчуудын зүгээс хангалтгүй үйл ажиллагаа явуулж байгаа талаар шүүмжлэл дагуулж байна.

Өнгөрсөн Лхагва гарагт Рамаллах хотноо болсон Палестины Төв зөвлөлийн хуралдааны үеэр Махмуд Аббас Хамасыг "нохдын үр сад" хэмээн хүчтэй шүүмжилж, барьцааны хүмүүсийг суллах, зэвсгээ хураах, Газын зурвасыг хяналтаасаа гаргахыг шаардсан үг хэлжээ.

Хамас болон Аббасын тэргүүлдэг Фатах хөдөлгөөн олон арван жилийн турш өрсөлдөөнтэй байсан бөгөөд энэ хагарал Баруун эрэг, Газын зурваст нэгдсэн удирдлага тогтох боломжийг хааж ирсэн байна.

Өнөөдөр Хамасын удирдлагатай Газын эрүүл мэндийн яам дайнаас үүдэлтэй нас барагсдын тоо 52,243 хүрсэн гэж мэдээлэв. Энэ тоонд өмнө нь сураггүй байсан хүмүүсийн нас барсан нь батлагдсан тохиолдлуудыг нэмж тооцсон байна.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр Газын зурвас дахь бүх хүнсний нөөц дууссан талаар анхааруулга гаргасан бөгөөд НҮБ-ын үзэж буйгаар олон улсын хууль ёсоор Израиль 2.1 сая палестинчуудын амин зуултыг хангах үүрэгтэй гэж мэдэгдсэн. Харин Израиль тал олон улсын хуульд нийцэж ажиллаж байгаа бөгөөд тусламж тасалдаагүй гэж мэдэгдэж байна.

Дохад хийсэн хэвлэлийн хурлын үеэр Катарын Ерөнхий сайд Израилийг "өлсгөлөнгөөр шийтгэх бодлого" баримталж байгааг буруутгасан юм.

Газа дахь дайн 2023 оны 10 дугаар сарын 7-нд Хамас Израиль руу хил даван довтолсны улмаас эхэлсэн бөгөөд Израилийн талын тооцоогоор тухайн үед 1,200 орчим хүн амь үрэгдэж, 251 хүн барьцаалагдсан байна.

Үүний хариуд Израиль томоохон цэргийн ажиллагаа эхлүүлж, Газын зурвасын ихэнх хэсгийг сүйтгэж, олон арван мянган хүний амийг авч оджээ.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 20 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 22 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 23 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 25 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 29 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 31 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 33 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 55 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 3 цаг 3 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 3 цаг 4 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 3 цаг 7 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 3 цаг 9 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 3 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 15 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 16 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 18 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 16 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 17 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 18 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 20 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top