x

"Шэнжөү-20" сансрын хөлгийг хөөргөлөө

Хятад улс "Шэнжөү-20" сансрын хөлгийг тойрог замын “Тяньгун”  станц руугаа хөөргөж, 2030 он гэхэд Сар руу жолоодлогот нислэг үйлдэх томоохон зорилгодоо хүрэх замд дахин нэг алхмыг хийлээ. Уг хөлгийг Хятадын баруун хойд нутагт орших Зюцюань сансрын хөлгийн буудлаас пүрэв гаригт Бээжингийн цагаар 17:17 цагт “Long March-2F” зөөгч пуужингаар хөөргөжээ. 

Хөлгийн багийнхан тойрог замд зургаа орчим сарын хугацаанд ажиллах бөгөөд энэ хугацаанд Саран дээр байнгын бааз байгуулах зорилгоор хийж буй шинжлэх ухааны туршилтуудыг үргэлжлүүлнэ. Хөлгийн даргаар өдгөө 46 настай, сөнөөгч онгоцны нисгэгч асан Чэнь Дун ажиллаж байна. Чэнь Дун нь 2022 онд тойрог замд 200 гаруй хоног ажилласан Хятадын анхны сансрын нисэгч болсон юм. 

Чэньтэй хамт хоёр сансрын нисгэгч ниссэн бөгөөд тэдний нэг нь 40 настай, Агаарын цэргийн хүчний нисгэгчээр ажиллаж байсан Чэнь Жунруй,  нөгөө нь 35 настай, сансрын техникийн инженерээр ажилласан байсан Ван Зе юм. Тэдний хувьд сансарт анх удаа нисэж байгаа ажээ. Хятадын тойрог замын станцад одоо сансрын нисгэгч Цай Шюйжэ, Сүн Линдүн болон тус улсын анхны  эмэгтэй сансрын нисгэгч Ван Хаозэ нар ажиллаж байна. Тэд өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд "Шэнжөү-19" сансрын хөлгөөр тойрог замын лабораторид иржээ.

Хятадын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газрын орлогч дарга Линь Сицяны мэдээлснээр, "Шэнжөү-20" хөлөг тойрог замд гарсныхаа дараа станцын гол модультай 6 цаг хагасын дараа залгагдана. Хөлгийн багийн ээлж солилцсоны  дараа "Шэнжөү-19" хөлгийн багийнхан дөрөвдүгээр сарын 29-нд эх дэлхийдээ эргэн ирнэ.

BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 19 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 21 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 22 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 24 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 28 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 30 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 32 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 54 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 3 цаг 2 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 3 цаг 3 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 3 цаг 6 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 3 цаг 8 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 3 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 14 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 15 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 17 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 15 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 16 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 17 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 19 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top