x

"ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно

Инженер, зохион бүтээгчдийн оюуны ур чадварыг сорьж, залуу үеийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилго бүхий “ABU Робокон 2025” үндэсний аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд зохион байгуулагдаж байна. Энэ жилийн тэмцээн “Хамтын зүтгэл – Үнэмлэхүй амжилт” уриан дор, сагсан бөмбөгийн спортын төрлийг ашиглан явагдаж буйгаараа онцлог болжээ.

Тэмцээнд нийт 9 их, дээд сургуулийн 12 баг оролцож, 50 сая төгрөгийн шагналын санын төлөө өрсөлдөж байна. Уг тэмцээнээс шалгарсан хоёр шилдэг баг Монгол Улсаа олон улсын нэр хүндтэй “ABU Robocon 2025” тэмцээнд төлөөлөн оролцох эрхийг авах юм.

Тэмцээнийг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэлэхдээ:

“Робокон бол залуусын мэдлэг, ур чадвар, инновацын чадамжийг хөгжүүлж, улс орны цахим шинэчлэлийг тодорхойлох чухал платформ” хэмээн онцоллоо.

Мөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл:

“Энэхүү тэмцээн бол зөвхөн техник технологийн өрсөлдөөн бус, багийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээний цогц шалгуур юм. Робот болгон залуусын итгэл, хөдөлмөрийн илэрхийлэл байдаг” хэмээн тэмцээний ач холбогдлыг онцолсон байна.

Тэмцээний шүүгчдийн зөвлөлийг Ө.Батбаяр тэргүүлж, ерөнхий шүүгчээр А.Билгүүн, онооны болон талбайн шүүгч, хэмжилтийн шүүгчдийн бүрэлдэхүүнд салбар салбарын туршлагатай мэргэжилтнүүд ажиллаж байна.

“Робокон” тэмцээнийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази, Номхон далайн бүсийн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-той хамтран 2003 оноос хойш зохион байгуулж ирсэн бөгөөд Монгол Улс 2019 онд олон улсын тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгуулж байв.

Эх сурвалж: МҮОНРТ, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 14 цаг 22 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 14 цаг 31 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 14 цаг 36 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 14 цаг 39 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 15 цаг 13 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 16 цаг 48 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял...
Top