x

Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ

Сирийн ерөнхийлөгчийн суудлаас түлхэгдэн унасныхаа дараа ОХУ руу зугтан гарсан Башар Асадыг шилжүүлэн өгөх тухай Сирийн шинэ засгийн газрын хүсэлтэд Оросын тал татгалзсан хариу өгчээ. Сирийн түр ерөнхийлөгч, жихадуудын "Хайят Тахрир аш-Шам" бүлэглэлийн толгойлогч Ахмед аш-Шараа “The New York Times” (NYT) сонинд өчигдөр ярилцлага өгөхдөө, дээрх хүсэлтийг Оросын эрх баригчдад өнгөрсөн нэгдүгээр сард уламжилсан болохыг мэдэгдсэн байна. 

Оросын тал татгалзсан хариу өгсөн хэдий ч Сирийн шинэ эрх баригчид Москватай харилцаагаа таслах бодолгүй байгаа бөгөөд Кремльтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаа бололтой гэж NYT сонинд бичжээ. “Орос бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс. Сирийн зэвсэг техник бүхэлдээ Оросынх. Мөн хүнс, эрчим хүч нийлүүлэх талаар олон жилийн турш хэрэгжиж ирсэн гэрээ хэлцлүүд бий” гэж аш-Шараа хэлээд, түүний засгийн газар Сирийн эдгээр ашиг сонирхлыг харгалзан үзэж байгаа гэдгийг онцолсон байна.

Сирийн иргэний дайны үеэр Москва Асадын дэглэмийг дэмжихийн тулд тус улсад нисэх онгоцууд, хөлөг онгоцууд, мөн цэргүүд, цэргийн зөвлөхүүдээ илгээж байсныг NYT дурджээ. "Одоогоор Сирийн зэвсгийг өөр зэвсгээр орлуулах санал бусад орноос бидэнд ирээгүй байна" гэж аш-Шараа дурдсан нь тус улсад Оросын дэмжлэг дахин шаардлагатай болж магадгүй гэсэн санааг илэрхийлжээ.

Ассадыг түлхэн унагасны дараах Оросын төлөөлөгчдийн анхны айлчлал

Сирийн шинэ эрх баригчид Дамаск хотноо Оросын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх үеэрээ "Орос улс нөхөн төлбөр, сэргээн босголт, бүтээн байгуулалт зэрэг тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх замаар Сирийн ард түмэнтэй тогтоосон итгэлцлээ сэргээнэ гэж найдаж байна" хэмээн мэдэгдсэн тухай Сирийн мэдээллийн SANA агентлаг нэгдүгээр сарын 29-нд мэдээлжээ. 

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов болон Сирийн асуудал эрхэлсэн Оросын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Александр Лаврентьев тэргүүтэй төлөөлөгчид Сирид айлчилжээ. Энэ бол Башар Асадыг түлхэн унагаснаас хойш Оросын албан тушаалтнуудын тус улсад хийсэн анхны албан ёсны айлчлал юм. 

"Хайят Тахрир аш-Шам" бүлэглэл болон түүний холбоотнууд эрчимтэй давшилт хийсний дараа Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асад эрх мэдлээ алдсан юм. Сөрөг хүчнийхэн өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын 7-ны хооронд буюу ердөө нэг долоо хоногийн дотор Сирийн хойд нутгаас нийслэл Дамаск хүртэл давшжээ. Цэргүүд болон хууль сахиулах байгууллагууд ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд Башар Асад улс орноо орхин ОХУ руу зугтан гарснаар түүний удмынхны 50 гаруй жилийн засаглал төгсгөл болсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 28 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 36 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 37 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 40 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 42 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 46 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 48 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 48 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 50 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 2 цаг 49 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 2 цаг 50 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 2 цаг 51 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 2 цаг 53 мин Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “маш их” байна 2 цаг 56 мин Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ 2 цаг 58 мин Малайз улс нийгмийн сүлжээний платформуудыг заавал бүртгүүлэх шаардлага тавина 3 цаг 0 мин Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг хиймэл оюун, технологид суурилан шинэчилнэ 3 цаг 7 мин Саудын хунтайж “Барселона”-г 10 тэрбум еврогоор авч магадгүй 3 цаг 8 мин The Game Awards 2025 наадмын оны шилдэг тоглоомоор “Clair Obscur: Expedition 33” шалгарлаа 4 цаг 29 мин Беларусийн теннисчин А.Соболенко оны шилдгээр хоёр дахь удаагаа шалгарав 4 цаг 36 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top