x

Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ

Лхагва гаригт Туркийн Истанбул хотод 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 236 хүн гэмтэж бэртсэн гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Газар хөдлөлтийн голомт нь Истанбулын Силиври дүүрэгт байсан гэж Гамшиг, онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Орон нутгийн цагаар 12.49 цагт болсон газар хөдлөлтийн улмаас 15 сая гаруй хүн амтай Истанбул болон  зэргэлдээх мужуудад хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, оршин суугчид айдаст автан барилга байшингуудаас гүйн гарчээ.

“Газар хөдлөлт 7 км-ийн гүнд болсон бөгөөд 13 секунд үргэлжилсэн. 17:55 цагийн байдлаар нийт 127 удаа чичиргээ бүртгэгдсэний хамгийн хүчтэй нь 5.9 магнитуд байсан” гэж Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдээлсэн байна. Сандарсандаа өндрөөс үсэрч гэмтсэн 236 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бөгөөд тэдний дотор амь насанд халтай гэмтэл авсан хүн байхгүй гэж заирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курумын мэдээлснээр, одоогийн байдлаар 112 дугаарын утсанд ирүүлсэн гомдол хүсэлтийн дагуу нийт 378 барилга байгууламж эвдэрч сүйдсэн тухай мэдээг хүлээн аваад байгаа бөгөөд есөн байшингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Яаралтай тусламжийн 112 төвд ирсэн дуудлагуудыг үзэхэд, одоогоор хүний ​​амь нас хохирсон тухай мэдээлэл байхгүй гэж Онцгой байдлын газраас мэдэгджээ. Мөн холбогдох бүх байгууллага, хариу арга хэмжээ авах багуудыг дайчилж, учирч болзошгүй хохирлыг үнэлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэг шалгалт хийж байна гэж тус агентлаг мэдээлжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэхдээ, миний бие ард түмэндээ сайн сайхныг хүсэн ерөөе, бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна, одоогоор ямар нэгэн түгшүүртэй нөхцөл байдал үүсээгүй байна гэлээ. Тэрбээр Дотоод хэргийн сайд, Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайд, мөн Онцгой байдлын газрын дарга, Истанбул хотын захирагч нараас газар хөдлөлтийн талаар мэдээлэл авчээ. 

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 28 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 36 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 37 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 40 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 42 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 46 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 47 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 48 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 50 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 2 цаг 49 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 2 цаг 50 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 2 цаг 50 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 2 цаг 52 мин Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “маш их” байна 2 цаг 56 мин Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ 2 цаг 58 мин Малайз улс нийгмийн сүлжээний платформуудыг заавал бүртгүүлэх шаардлага тавина 3 цаг 0 мин Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг хиймэл оюун, технологид суурилан шинэчилнэ 3 цаг 6 мин Саудын хунтайж “Барселона”-г 10 тэрбум еврогоор авч магадгүй 3 цаг 8 мин The Game Awards 2025 наадмын оны шилдэг тоглоомоор “Clair Obscur: Expedition 33” шалгарлаа 4 цаг 29 мин Беларусийн теннисчин А.Соболенко оны шилдгээр хоёр дахь удаагаа шалгарав 4 цаг 36 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top