x

Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын бодлогыг хамтдаа сөрөн зогсох саналыг Хятадын засгийн газраас Японы эрх баригчдад тавьсан байна. Ийм санал бүхий захидлыг Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянаас Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибад илгээсэн тухай Kyodo агентлаг засгийн газар дахь эх сурвалжийг эш татан бичжээ. 

Д.Трамп бусад оронтой хийж буй худалдааны алдагдлыг багасгах зорилгоор импортын татварыг өсгөсний дараа Хятад, Япон хоёр харилцаагаа сайжруулах алхмуудыг хийж эхэлжээ. Д.Трамп Хятадаас нийлүүлж буй бараанд 145 хувийн татвар ногдуулсан бөгөөд үүний хариуд Хятадын тал Америкийн бараанаас 125 хувийн татвар авч эхлээд байгаа юм. Харин Японы бараанд 24 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн ба татвар хэрэгжих хугацааг түр хойшлуулж, хоёр улсын Засгийн газар хэлэлцээ хийж эхэлжээ. 

Хятад улс чөлөөтэй, нээлттэй худалдааны зарчмыг баримталсаар байгаа гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ АНУ-ын тарифын бодлогоос хохирол амссан бусад улс орны дэмжлэгийг авахыг зорьж байна гэж Kyodo онцолжээ.  Японы эрх баригчид өмнө нь оюуны өмчийн эрхийг зөрчиж, зарим салбарт төрөөс дэмжлэг үзүүлж байна хэмээн Хятадын худалдааны зарим бодлогыг шударга бус хэмээн шүүмжилж байсан юм. 

Японы эрх баригчид хэдийгээр болгоомжтой байр суурь баримталж байгаа боловч Хятадтай харилцаагаа сайжруулах замаар "Фүкүшима-1" АЦС-ын цацраг идэвхт бодистой усыг далайд асгаж эхэлсний дараа Японы далайн бүтээгдэхүүний импортод тавьсан хоригийг цуцлуулахын тулд яриа хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ илэрхийлэхийг эрмэлзэж байна. 

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 25 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 33 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 34 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 37 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 39 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 43 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 45 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 46 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 48 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 2 цаг 46 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 2 цаг 47 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 2 цаг 48 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 2 цаг 50 мин Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “маш их” байна 2 цаг 54 мин Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ 2 цаг 56 мин Малайз улс нийгмийн сүлжээний платформуудыг заавал бүртгүүлэх шаардлага тавина 2 цаг 58 мин Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг хиймэл оюун, технологид суурилан шинэчилнэ 3 цаг 4 мин Саудын хунтайж “Барселона”-г 10 тэрбум еврогоор авч магадгүй 3 цаг 5 мин The Game Awards 2025 наадмын оны шилдэг тоглоомоор “Clair Obscur: Expedition 33” шалгарлаа 4 цаг 26 мин Беларусийн теннисчин А.Соболенко оны шилдгээр хоёр дахь удаагаа шалгарав 4 цаг 33 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top