x

АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ

Өмнө нь ноцтой үр дагаварт хүргээгүй жижиг хэмжээний зөрчил гаргаж байсан Энэтхэгийн оюутнуудад одоо АНУ-аас гарч явахыг шаардаж эхэлсэн тухай The Economic Times сонинд бичжээ. 

Цагаачлалын эрхзүйгээр мэргэшсэн шинжээчдийн ярьж байгаагаар, Трампын засаг захиргааны цагаачлалтай холбоотой бодлого чангарахын хэрээр жижиг хулгай, согтуугаар авто машин жолоодох, улаан гэрлээр уулзвар нэвтрэх зэрэг зөрчлүүд нь тухайн оюутны цагаачлалын статусыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болсон байна.

Өмнө нь иймэрхүү зөрчлүүд гаргасан оюутнуудад шийтгэл ногдуулж, зарим тохиолдолд шоронд хорьж байсан боловч эх оронд нь буцаадаггүй байсан юм. Харин одоо тэдний үйлдсэн “хуучин хэргүүдийг” дахин сөхөж байгаа бололтой. Жишээ нь, хоёр жилийн өмнө нэгэн энэтхэг оюутан хурд хэтрүүлсний учир торгуулж байсан бол одоо түүнд “нутаг буцах” аюул нүүрлэжээ.

Миссури муж улсад суралцдаг Энэтхэгийн өөр нэгэн оюутан согтуугаар авто машин жолоодож байгаад саатуулагдсан бөгөөд нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй хэмээн амлаад суллагджээ. Гэтэл саяхан өөрийнх нь визийг цуцалсан тухай тэрбээр ET сонины сурвалжлагчид ярьсан байна.

Өмгөөллийн Singhania & Co фирмийн ажилтан Аслам Ахмедын ярьснаар, дээрх зөрчлүүдийг гаргасан энэтхэг оюутнуудад F-1 визийг нь цуцалсан тухай, АНУ-аас нэн даруй гарч явахыг шаардсан захидлуудыг цахим шуудангийн хаягаар нь илгээжээ. Одоогийн байдлаар, 300 гаруй оюутан ийм мэдэгдэл хүлээж аваад байна.

F-1, J-1, M-1 ангиллын визтэй гадаадын иргэдийг хянадаг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам SEVIS системийг ашигладаг бөгөөд уг системээс оюутнуудын мэдээллүүдийг устгах нь тэдэнд  маш хүнд цохилт болно гэж гадаадад сурахад нь оюутнуудад тусалдаг Collegify компанийг  үүсгэн байгуулагч Адарш Кханделвал ярилаа.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.200)
    трампын зөв
    2025 оны 04 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 31 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 39 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 40 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 43 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 45 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 49 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 50 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 51 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 53 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 2 цаг 52 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 2 цаг 53 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 2 цаг 54 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 2 цаг 56 мин Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “маш их” байна 2 цаг 59 мин Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ 3 цаг 1 мин Малайз улс нийгмийн сүлжээний платформуудыг заавал бүртгүүлэх шаардлага тавина 3 цаг 3 мин Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг хиймэл оюун, технологид суурилан шинэчилнэ 3 цаг 10 мин Саудын хунтайж “Барселона”-г 10 тэрбум еврогоор авч магадгүй 3 цаг 11 мин The Game Awards 2025 наадмын оны шилдэг тоглоомоор “Clair Obscur: Expedition 33” шалгарлаа 4 цаг 32 мин Беларусийн теннисчин А.Соболенко оны шилдгээр хоёр дахь удаагаа шалгарав 4 цаг 39 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top