x

Б.Мэргэн: АН-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсон

Веритас Партнерс хуулийн фирмийн хуульч Б.Мэргэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-УИХ-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийж Ардчилсан намын бүлэг тараагүй тухай мэдээлэл хийлээ. Өчигдөрхөн энэ асуудлаар бүлгээс гарах өргөдлөө өгсөн Л.Болд гишүүн огт өөр байр суурь илэрхийлсэн. Хуульчийн хувьд, хуульд яг юу гэж заасан байдаг юм бол?

-Улсын Их Хурлын тухай хуульд гишүүн өөрөө хүсвэл бүлгээс гарч болохоор зохицуулсан. Л.Болд гишүүний хувьд ч тэр заалтыг үндэслэл болгон бүлгээсээ гарах хүсэлт өгсөн байна лээ. Харин бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хуульд гишүүд олуулаа зэрэг бүлгээс гарч болно гэж заасан. Тийм жишиг 2004-2008 оны парламентын үед гарч байсан. Тэгэхээр нэг гишүүн дангаараа бүлгээс гарч болохгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Бүлэг тарсан эсэх тухайд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох 4 үндэслэлийг хуульд заасан байдаг. Тодруулбал, нам нь татан буугдсан, орон гарсан гишүүний оронд нөхөн сонгогдсон гишүүн нь тухайн намынх биш байснаас үүдэн нам нь бүлэг байгуулах доод хязгаар буюу 8 гишүүнтэй болж чадаагүй бол, бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан болон одоогийн тохиолдол шиг нэг гишүүн нь бүлгээр гарснаар тухайн нам 7 гишүүнтэй болсон бол бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохыг тодорхой заагаад өгчихсөн. Тэгэхээр АН-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсон гэж үзэж болно.

-Бүлгийн дарга нь гишүүнийхээ бүлгээс гарч буй өргөдлийг УИХ-ын даргад өргөн барихгүй гэж мэдэгдсэн. Ийм процесс нь өөрөө бүлэг тарахгүй байх боломжийг олгочихож байгаа юм биш үү?

-Бүлгийн даргад аль нэг гишүүнийхээ бүлгээс гарч байгаа шийдвэрийг УИХ-ын даргад мэдэгдэх эсэхийг шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй. Харин УИХ-ын даргад мэдэгдэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл эрх биш үүрэг нь. Улмаар УИХ-ын дарга нэгдсэн хуралдаанд мэдэгдэнэ. Мэдэгдсэнтэй холбоотой ямар нэг хэлэлцүүлэг хийхгүй. Нэгэнт хуульд заасан үндэслэлээр АН-ын бүлгийн эрх дуусгавар болсон учраас тодорхой нэг асуудлаар завсарлага авах зэргээр бүлэгт олгогддог эрхийг эдлэх боломжгүй болж байгаа юм.

-Бүлэгтээ О.Баасанхүү, С.Жавхлан зэрэг сул гишүүдийг нэмээд бүлгийн тоог наймдаа хүргэх боломж хууль зүйн хувьд бий юу?

-Боломжгүй. Бүлгийг анхлан байгуулахад тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүд ордог. Ардчилсан намын бүлэг байгуулагдахад сонгуульд тус намаас нэр дэвшсэн гишүүд л орох эрхтэй гэсэн үг. Харин бие дааж сонгогдсон гишүүд бүлэг байгуулагдсаны дараа нэмэгдэж орж болно. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлын хувьд Ардчилсан нам бүлэггүй болчихоор өөр намын О.Баасанхүү, эсвэл бие даагч С.Жавхлан нарыг нэмж найман гишүүн бүрдүүлэн бүлэг байгуулах боломжгүй гэсэн үг.

-Цаашид ямар үр дагавар үүсэх бол, Улсын дээд шүүхийн тайлбарыг хүлээх ёстой юу?

-АН-ын бүлгийн дарга байсан Д.Эрдэнэбат бүлгийн гишүүн нь гарсан гэдгийг УИХ-ын даргад мэдэгдсэн эсэхээс үл хамааран бүлгийн үйл ажиллагаа зогссоныг дээр дурдсан. Тэгэхээр нэгдсэн хуралдаан болдгоороо болно. Харин Ардчилсан нам бүлэгтэй гэж үзэж, ямарваа нэг асуудлаар санал гаргасан тохиолдолд түүнийг нь хэлэлцэхгүй байх хууль зүйн үндэслэл бүрдчихлээ. Улсын Их Хурлын тухай хуульд маш ойлгомжтой биччихсэн байгаа зүйл дээр Улсын Дээд Шүүхийн тайлбар хүлээгээд байх шаардлага байхгүй л дээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.106.122)
    Энэ намын дарга нар нулисан шүлсэн дээрээ хальтарчихав аа.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • иргэд олон түмэн (66.181.187.127)
    Бүлгийн даргын өгч байгаа тайлбар яг өөрийн нь мэдлэгийн хир хэмжээ харагдсан,ийм юм ярих байсан бол чимээгүй суусан нь хамаагүй дээр байсандаа
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 2 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 4 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 5 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 7 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 11 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 13 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 14 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 37 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 45 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 46 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 49 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 51 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 57 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 58 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 2 цаг 59 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 58 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 4 цаг 59 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 0 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 2 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top