x

Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо

Чех Улс сүүлийн 60 жилийн турш анх удаа газрын тосны хэрэглээгээ Оросын нийлүүлэлтээс ангид, өөр эх үүсвэрээр бүрэн хангаж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Петр Фиала пүрэв гарагт мэдэгдэж, “Манай улс түүхэндээ анх удаа Оросынхоос бусад эх үүсвэрээс газрын тосоо бүрэн хангаж эхэллээ” хэмээн онцолсон байна.

Одоо Чех улс түлш, шатахуунаа Каспийн тэнгис орчмын орнууд, Ойрх Дорнод, Хойд Африкаас нийлүүлж байгаа бөгөөд газрын тосыг Италийн Триест боомтоос эхэлдэг TAL (Transalpine Pipeline) дамжуулах хоолой болон түүний салаа IKL хоолойгоор дамжуулан татаж байна. TAL нь Италийн нутгаас Германы өмнөд хэсэг рүү хүрдэг бол Германаас салаалсан IKL хоолой Чехийн нутаг дэвсгэрт орж ирдэг бүтэцтэй. Энэ хоолойн жилдээ найман сая тонн газрын тос дамжуулах хүчин чадал нь Чехийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадах хэмжээнд хүрчээ.

Энэхүү дэд бүтцийн өргөтгөлд нийт 60 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд хоолойн өргөтгөл дууссан хоёр сарын дараа буюу 2025 оны гуравдугаар сарын эхээр Чех улс Оросын “Дружба” дамжуулах хоолойгоор газрын тос импортлохоо бүрэн зогсоосон байна.

Түүнчлэн тус улс Оросын байгалийн хийг худалдан авахаа ч зогсоож, 2025 оны эцэс гэхэд хоёр атомын цахилгаан станцдаа Оросын уран ашиглахаа зогсоохоор төлөвлөж байгааг Ерөнхий сайд Фиала мэдэгдсэн юм.

Европын Холбооноос Оросын газрын тосны эсрэг хориг тавьсан хэдий ч Чех улс өнгөрсөн хугацаанд “Дружба” хоолойгоор үргэлжлүүлэн импорт хийсээр байсан. Учир нь өөр эх сурвалж, тээвэрлэлтийн боломж дутмаг байсныг талууд хүлээн зөвшөөрч, шилжилтийн зохицуулалт хийж байв. Харин өнөөдрийн байдлаар Чех улс Оросын эрчим хүчний хараат байдлаас бодитоор ангижирсан Европын дараагийн орон болж байна.

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 30 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 37 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 38 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 41 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 44 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 47 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 49 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 50 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 52 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 2 цаг 51 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 2 цаг 52 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 2 цаг 52 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 2 цаг 54 мин Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “маш их” байна 2 цаг 58 мин Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ 3 цаг 0 мин Малайз улс нийгмийн сүлжээний платформуудыг заавал бүртгүүлэх шаардлага тавина 3 цаг 2 мин Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг хиймэл оюун, технологид суурилан шинэчилнэ 3 цаг 8 мин Саудын хунтайж “Барселона”-г 10 тэрбум еврогоор авч магадгүй 3 цаг 10 мин The Game Awards 2025 наадмын оны шилдэг тоглоомоор “Clair Obscur: Expedition 33” шалгарлаа 4 цаг 31 мин Беларусийн теннисчин А.Соболенко оны шилдгээр хоёр дахь удаагаа шалгарав 4 цаг 38 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top