x

АНУ-ын сенатор Сальвадорт буруу шийдвэрээр хөөн гаргасан иргэнтэй уулзлаа

АНУ-ын Трампын засаг захиргааны албаны хүмүүсийн хүлээн зөвшөөрснөөр алдаатайгаар АНУ-ын Мэрилэнд мужаас гаргасан иргэнтэй тус мужийн сенатор Крис Ван Холлен Сальвадорт уулзжээ. Хууль бусаар гаргагдсан хэмээн холбооны шүүх шийдвэрлэсэн ч, АНУ-ын засаг захиргаа түүнийг буцаан оруулахаас татгалзаж буй юм.

Сенатор Ван Холлен уг уулзалтынхаа зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, “энэ айлчлалын гол зорилго бол Килмар Абрего Гарсиатай уулзах байсан. Өнөө орой тэр боломж гарлаа” хэмээн бичсэн байна. Тэр мөн Гарсиагийн эхнэр Женнифертэй утсаар ярьж, нөхрийнх нь мэндчилгээ, сэтгэлийн үгийг дамжуулжээ.

Сенаторын энэ алхмын дараа Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле мэдэгдэл гаргаж, Гарсиаг суллахгүй, улсын хяналтад байлгана гэдгээ илэрхийлэв. Ерөнхийлөгч Букеле сошиал сүлжээнд уулзалтын зургийг нийтэлж, “энэ хүн үхлийн хуаран, тамын тарчилгаанаас гайхамшигтайгаар амьд үлдэж, одоо Сальвадорын дулаахан диваажинд нэр төртэйгөөр үлдэнэ” хэмээн ёжилсон өнгө аястай бичжээ.

Цагаан ордон ноён Абрего Гарсиаг олон улсын террорист байгууллага гэгддэг MS-13 бүлэглэлийн гишүүн хэмээн буруутгаж байгаа ч, түүний өмгөөлөгч энэ мэдэгдлийг эрс үгүйсгэж байна.

Хууль ёсоор Мэрилэнд мужид амьдарч байсан ноён Абрего Гарсиа нь 3-р сарын 15-нд Сальвадор болон Венесуэлийн иргэдийн хамтаар Сальвадорын хамгийн өндөр хамгаалалттай “Терроризмыг хорих төв” (CECOT)-д хүргэгдсэн байна. Холбооны шүүгч Паула Ксинис уг гаргалтыг 2019 оны түүнд олгосон хууль ёсны хамгаалалтыг зөрчсөн гэж дүгнэжээ.

АНУ-ын Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт доод шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн дэмжиж, АНУ-ын засаг захиргаа Абрего Гарсиаг суллахад дэмжлэг үзүүлэх ёстой гэж тогтоосон. Гэвч Цагаан ордон уг гаргалтыг “захиргааны алдаа” гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт хэвлэлийн бага хурал дээр “Тэр хүн дахин хэзээ ч АНУ-д амьдрахгүй” хэмээн мэдэгдсэн бөгөөд түүнтэй хамт хэвлэлийн хурлын индэр дээр 2023 онд Сальвадороос ирсэн сэжигтнээр амиа алдсан эмэгтэй Рейчел Мориний ээж байлцсан байна.

Энэхүү хэрэг нь Ерөнхийлөгч болон шүүх засаглалын хоорондох цагаачлалтай холбоотой маргааныг улам хурцатгаж байна. Өөр нэг хэрэг дээр холбооны шүүгч АНУ-ын засаг захиргааг шүүхийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэх боломжтой хэмээн мэдэгдээд байна.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 27 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 35 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 36 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 39 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 41 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 45 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 47 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 47 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 49 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 2 цаг 48 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 2 цаг 49 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 2 цаг 50 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 2 цаг 52 мин Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “маш их” байна 2 цаг 55 мин Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ 2 цаг 58 мин Малайз улс нийгмийн сүлжээний платформуудыг заавал бүртгүүлэх шаардлага тавина 2 цаг 59 мин Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг хиймэл оюун, технологид суурилан шинэчилнэ 3 цаг 6 мин Саудын хунтайж “Барселона”-г 10 тэрбум еврогоор авч магадгүй 3 цаг 7 мин The Game Awards 2025 наадмын оны шилдэг тоглоомоор “Clair Obscur: Expedition 33” шалгарлаа 4 цаг 28 мин Беларусийн теннисчин А.Соболенко оны шилдгээр хоёр дахь удаагаа шалгарав 4 цаг 35 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top