x

Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга нээгдлээ

Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд анх удаа хүний шүдийг лабораторийн нөхцөлд амжилттай ургуулсан тухай мэдээлж байна. Энэхүү шинэлэг технологи нь унасан шүдийг дахин ургуулж, өнөөгийн ломбо, шүдний суулгац (имплант) зэрэг уламжлалт аргыг орлох боломжтой гэж судлаачид онцолжээ.

Шүд ургах байгалийн үйл явцыг дуурайлгасан тусгай биологийн материал бүтээсэн нь энэхүү дэвшлийн гол түлхүүр болсон байна. Тус материалаар эсүүд харилцан дохио солилцож, шүдний эд, бүтэц бүрэлдэх үйл явц идэвхждэг аж.

Хатан хааны коллежийн шүдний нөхөн сэргээх эмчилгээний албаны захирал, доктор Ана Ангелова Волпони “Энэ бол шүдний эмчилгээний салбарт хувьсгал авчрах нээлт” хэмээн тодотгожээ. Байгаль дээр махчин загас, заан зэрэг зарим амьтан шүдээ дахин ургуулдаг ч, хүний хувьд ийм чадвар байдаггүй нь энэ судалгааг онцгой болгож байгаа юм.

Арав гаруй жилийн турш Эзэн хааны коллежийн эрдэмтэдтэй хамтран хийсэн энэхүү судалгаагаар уламжлалт ломбо болон суулгацын сул талыг ч мөн тэмдэглэжээ:

  • Ломбо нь цаг хугацааны явцад шүдний бүтцийг өөрчилж, цоорлыг дахин үүсгэх, мэдрэмтгий болгох эрсдэлтэй

  • Имплант нь мэс заслын аргаар хийгддэг, ясны эдтэй бүрэн нийцэхгүй байх тохиолдолтой

  • Аль аль нь хиймэл шийдэл тул жинхэнэ шүдний байгалийн үйл ажиллагааг бүрэн орлож чаддаггүй

Харин лабораторид ургуулсан шүд нь жинхэнэ шүд шиг байгалийн жамаар нөхөн төлжиж, эрүүний ястай бүрэн нийцдэг тул бат бөх, аюулгүй байж чадна гэж судлаачид онцоллоо. Энэхүү технологи шүд нөхөн сэргээх ирээдүйн байгалийн гаралтай, урт хугацааны шийдэл болж мэдэх юм.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 13 цаг 59 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 14 цаг 6 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 14 цаг 15 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 14 цаг 57 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 17 цаг 27 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 17 цаг 48 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 18 цаг 9 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 18 цаг 16 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 18 цаг 26 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 18 цаг 35 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 18 цаг 40 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 18 цаг 41 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top