x

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон сууц барина

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхлэхэд бэлэн болжээ. Одоогоор газар чөлөөлөлт 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд чөлөөлөгдсөн хэсэгт нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Сэлбэ дэд төв” нь “20 минутын хот” үзэл баримтлалын хүрээнд хамгийн түрүүнд хэрэгжих 14 шинэ хотын анхны бүтээн байгуулалт гэдгийг онцолж, дараах мэдээллийг өгсөн:

  • Эхний ээлжинд 4362 айлын орон сууц баригдана

  • Барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох хоёр багц тендерийг гуравдугаар сард зарласан

  • Газар чөлөөлсөн хэсэгт цэвэрлэгээ, ариутгал хийж дуусгаад барилгын хашаа татна

  • Зарим иргэд өөрсдийн санаачилгаар газраа чөлөөлөх хүсэлт гаргаж буй тул олонхийн дэмжлэгтэйгээр нэмж газар чөлөөлөлт хийх боломжтой гэж мэдэгдлээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул мөн байр сууриа илэрхийлж, уулын энгэрт газар чөлөөлөгдөөгүй айлуудын хувьд шинэ хорооллуудыг илүү харагдац сайтай байршилд барих төлөвлөгөөтэй, хувийн хэвшилтэй хамтарч газраа чөлөөлөх, орон сууцжуулах сан байгуулан тогтвортой тогтолцоонд шилжих шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлэв.

Хотын дарга Х.Нямбаатар гэр хорооллыг орон сууцжуулах нь агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл гэж үзэж буйгаа дахин илэрхийлээд, газраа чөлөөлөх сонирхолтой иргэдийн саналыг авах ажлыг эхлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 18 цаг 18 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 18 цаг 24 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 18 цаг 33 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 19 цаг 15 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 21 цаг 46 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 22 цаг 7 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 22 цаг 28 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 22 цаг 35 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 22 цаг 45 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 22 цаг 53 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 22 цаг 58 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 23 цаг 0 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top