x

Ж.Отгон: Байт харвааны хөгжил, тамирчдынхаа амжилтаар бахдах сайхан байна

Байт харваан спортын “Нийслэл өргөө” клубын дасгалжуулагч, ОУХМ Ж.Отгонтой хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр амьдралынхаа 41 жилийг байт харвааны спорттой холбож, 1992, 1996 оны Олимпуудад эрхээ авч, эх орноо төлөөлөн оролцож байсан хүндтэй тамирчин юм. 

-Таны тамирчин байхдаа гаргасан хамгийн том амжилт юу вэ? Үүнээс яриагаа эхлэх үү?

-Монголд анх удаагаа 1300 гаруй оноо авч байлаа. Мөн 1992 оны Барселоны, 1996 оны Атлантын олимпод ганцаараа эрхээ авч оролцож байлаа.

-Та тамирчин байсан. Одоо дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ спортын хөгжлийн олон үе шатыг давсан байх?

-Би 1974 оноос байт харвааны спортоор хичээллэж, өөрөө тамирчнаас 41 жил энэ спорттой холбоотой явлаа. Харин дасгалжуулагчаар найм дахь жилдээ ажиллаж байна. Мэдээж энэ спортоор 40 гаруй жил хичээллэсний хувьд хөгжлийн янз бүрийн үе шатыг л давж байна.

Сүүлийн дөрвөн жилд Монголын байт харвааны холбооны үйл ажиллагаа идэвхиж, байт харвааны хөгжилд маш том өөрчлөлтүүдийг хийж байна. Тухайлбал, тамирчид бэлтгэл сургуулилалтаа хэдийд ч хийх боломжтой сайхан талбайтай боллоо. Ганц байт харвааны тамирчид бус Монгол Улсын нийт ард түмний хандив мөнгөөр боссон маш  сайхан талбай бий болсонд маш их баяртай байна. Цаашид битүү заалтай болох гэж байгаа. Битүү заалтай, гадаа талбайтай болчихоор манай харваачдын амжилтад асар их нөлөөлнө гэсэн үг. Энэ сайхан боломжийг манай байтын холбооны ерөнхийлөгч П.Цагаан, С.Эрдэнэболд дарга нар маань санаачлан  их сайхан үйл хийж, тамирчдад асар их боломжийг олгож байна.

-Та дасгалжуулагчаар долоон жил ажилласан гэлээ. Энэ хугацаанд тамирчдын тань гаргасан амжилтуудаас дурьдвал?

-Би энэ хугацаанд дөрвөн ОУХМ, зургаан спортын мастер, 16 дэд мастер цолтой тамирчин төрүүллээ. Олон улсын тэмцээнд Гантөгс маань маш сайн оролцож байна. Миний шавь биш ч манай Нийслэл өргөөгийн тамирчин гэж явдаг. Гантөгс маань сүүлийн хоёр олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Мөн Монгол Улсын арав дахь удаагийн улсын аварга болсон.

Мөн Мягмардорж гэж манай тамирчин улсын аварга боллоо. Манай хүүхдүүд маш сайн байгаа. Миний үед байт харвааны тамирчдын олонхи нь эмэгтэйчүүд байсан. Харин сүүлийн үед залуу тамирчдын олонхи нь эрчүүд болж. Тэр хэрээр эрэгтэйчүүдийн амжилт ч давамгайлах янзтай байна.

-Тамирчин байсан дасгалжуулагч хүний хувьд байт харвааны спортын ирээдүйн хөгжлийг ямар байгаасай гэж хүсч байна вэ?

-Манай тамирчдад зайлшгүй дутагдалтай зүйл бэлтгэлийн талбай байсан. Одоо энэ асуудлаа шийдсэн. Мөн битүү заалтай болох гэж байна. Тийм болохоор манай тамирчдын үзүүлэх амжилтад асар том ахиц гарна. Өнөөдөр бид Азийн наадамд дөрөвдүгээр байр буюу тусгай байрын амжилттай байна. Хэдийгээр хүрэл медалийг атгаад алдсан боловч энэ бол одоо бидний ойрын зорилтонд байгаа. Түүнээс том амжилт бидний хаяанд байгааг мэдэж байна. Одоо амжилтаа ахиулах л хэрэгтэй.

mminfo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 6 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 8 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 9 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 11 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 15 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 17 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 18 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 41 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 49 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 50 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 53 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 55 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 1 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 2 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 4 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 2 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 3 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 4 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 6 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top