x

"Реал Мадрид" торгуулийн цохилтоор "Атлетико"-г буулган авч, шөвгийн 8-д шалгарлаа

Испанийн "Реал Мадрид" баг Мадридын "Атлетико"-г торгуулийн цохилтоор ялж, Аваргуудын лигийн шөвгийн 8-д шалгарлаа.

Өчигдөр болсон шөвгийн 16-гийн хариу тоглолтод талбайн эзэн "Атлетико" багийн тоглогч Конор Галлахер 29 дэх секундэд гоол оруулсан нь тус багийн хувьд тэмцээний хамгийн хурдан гоол байлаа.

Харин "Реал"-ын Винисиус Жуниор 70 дахь минутанд торгуулийн цохилтыг алдаж, тоглолтын үндсэн цаг 1:0-ээр дууссан юм.

Эхний тоглолтод "Реал" 2:1-ээр хожсон тул нийлбэр дүнгээр оноо тэнцэж, шийдвэрлэх торгуулийн цохилтоор "Реал" 4:2-оор хожиж дараагийн шатанд шалгарлаа.

Шөвгийн 8-д өрсөлдөх багууд

"Реал Мадрид" баг дараагийн шатанд Английн "Арсенал"-тай учраа таарчээ. "Арсенал" шөвгийн 16-гийн тоглолтод ПСВ багийг 7:3-ийн нийлбэр дүнгээр ялж, шөвгийн 8-д шалгарсан юм.

Түүнчлэн, "Астон Вилла" баг Бельгийн "Брюгге"-г 6:1-ийн нийлбэр дүнгээр буулган авснаар 1982/1983 оны улирлаас хойш анх удаагаа шөвгийн 8-д үлдэв.

Мөн "Боруссиа Дортмунд" баг Францын "Лилль"-ийг 3:2-ийн нийлбэр дүнгээр ялж, дараагийн шатанд шалгарлаа.

Шөвгийн 8-ын тоглолтын хуваарь

Шөвгийн 8-д дараах багууд хоорондоо өрсөлдөнө:

  • "Арсенал" (Англи) - "Реал Мадрид" (Испани)
  • "Пари Сен-Жермен" (Франц) - "Астон Вилла" (Англи)
  • "Барселона" (Испани) - "Боруссиа Дортмунд" (Герман)
  • "Бавария" (Герман) - "Интер" (Итали)

Эхний тоглолтууд 4-р сарын 8-9-нд, хариу тоглолтууд 4-р сарын 15-16-нд болно.

Эх сурвалж: РИА Новости.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top