x

АНУ Европын авто машинд 25 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Европын авто машин болон бусад бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар ногдуулахаар болсон тухайгаа мэдэгдэв.

Засгийн газрын анхны хуралдааны үеэр тэрбээр “Бид шийдвэрээ гаргасан. Энэ талаар удахгүй мэдэгдэл хийнэ. Татварын хувь хэмжээ ерөнхийдөө 25 хувь байх бөгөөд авто машин болон бусад бүх бараанд хамаарна” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Мөн тэрээр Европыг АНУ-ыг ашиглаж ирсэн хэмээн буруутгаж, “Тэд бидний машиныг худалдан авдаггүй. Манай фермерүүдийн бүтээгдэхүүнийг ч бараг худалдаж авдаггүй. Харин бид тэднээс бүх барааг нь худалдаж авдаг” гэж мэдэгджээ.

Түүнчлэн Европын Холбоог (ЕХ) АНУ-ыг хууран мэхлэхийн тулд байгуулсан гэж мэдэгдсэн байна. ЕХ одоогоор АНУ-ын авто машины импортод 10 хувийн татвар ногдуулж байгаа нь Америкийн тогтоосон 2.5 хувийн татвараас дөрөв дахин их байгаа аж.

Европын Холбоо АНУ-ын шийдвэрт хариу арга хэмжээ авна

ЕХ-ны гүйцэтгэх засаглалын байгууллага болох Европын Комисс АНУ-ын шинэ татварын бодлогын эсрэг хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.

Мэдэгдэлд "ЕХ бол дэлхийн хамгийн том чөлөөт зах зээл бөгөөд АНУ-д ашиг тусаа өгсөөр ирсэн" гэж онцолжээ. Мөн ЕХ-ны нэгдсэн зах зээл нь худалдааг хөнгөвчилж, АНУ-ын экспортлогчдын зардлыг бууруулж, 27 орны стандарт, зохицуулалтыг уялдуулсан гэж дурдсан байна.

Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч "ЕХ чөлөөт, шударга худалдаанд учирч буй үндэслэлгүй саад тотгоруудын эсрэг хатуу хариу арга хэмжээ авах болно" хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 8 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 10 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 11 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 13 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 17 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 19 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 20 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 43 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 51 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 52 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 55 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 57 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 3 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 3 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 4 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 5 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 4 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 5 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 6 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 8 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top