x

ХАМАС бүлэглэл барьцаалсан дөрвөн хүний цогцсыг Израилын талд шилжүүлэв

Израилын аюулгүй байдлын албаны мэдээлснээр, ХАМАС бүлэглэл энэ сарын пүрэв гарагт шилжих шөнө барьцаанд байхдаа амиа алдсан дөрвөн хүний цогцсыг Улаан Загалмайн нийгэмлэгийн ажилтнуудад хүлээлгэн өгчээ.

Цогцсуудыг Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) "Керем-Шалом" шалган нэвтрүүлэх цэгт хүлээн авах бөгөөд гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд хүлээлгэн өгөх ёстой хүмүүсийн цогцос мөн эсэхийг таних ажиллагаа явагдах аж.

“The Times of Israel” сонинд мэдээлснээр, 69 настай Итзик Эльгарат, 49 настай Цахи Идан, 85 настай Шломо Манцур болон өөр нэг хүний цогцсыг Израилын талд шилжүүлэх юм. Манцур нь 2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС-ын халдлагын үеэр барьцаалагдаж, хөнөөгдсөн гэж таамаглагдаж буй бөгөөд тэрээр барьцаалагдсан хүмүүсийн дундаас хамгийн ахмад нь байжээ.

Гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилт

Израилын шоронгоос суллагдсан Палестины хоригдлууд Баруун эргийн Рамалла хотод хүрсэн гэж AFP агентлаг мэдээлсэн байна. Барьцаанд байхдаа амиа алдсан дөрвөн хүний цогцсыг хүлээлгэн өгөх талаар ХАМАС бүлэглэл хоёрдугаар сарын 25-нд мэдэгдэж, Израилын албан тушаалтнууд үүнийг баталжээ.

Харин хоёрдугаар сарын 23-нд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэл барьцаалагдсан хүмүүсийг хүлээлгэн өгөхдөө "тохуурсан үйлдэл" хийж байгаа тул Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд товлогдсон 600 гаруй хоригдлыг суллах хугацааг хойшлуулж байна гэж мэдэгдсэн юм.

Хоёрдугаар сарын 22-нд ХАМАС бүлэглэл Израилын зургаан иргэнийг барьцаанаас суллаж, хэлэлцээрийн эхний үе шат дууссаныг мэдэгдсэн. Гэвч Израилын тал мөн өдөр 602 палестин хоригдлыг суллах ёстой байсан ч хэлэлцээрийг зөрчиж, хугацааг сунгасан гэж ХАМАС буруутгасан байна.

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх хэлэлцээрийн эхний шатанд Израилын 25 иргэнийг суллаж, найман хүний цогцсыг хүлээлгэн өгөх ёстой гэж тохиролцоонд тусгагдсан байна.

Эх сурвалж: AR, The Times of Israel, AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 12 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 13 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 15 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 19 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 20 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 22 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 45 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 53 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 54 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 57 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 59 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 3 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 4 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 5 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 7 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 6 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 7 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 7 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 10 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top